Гаалийн Ерөнхий Газраас экспорт, импорт, цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ үеэр хилийн боомтоор 11,000 тээврийн хэрэгсэл бүртгэлгүй гарсан гэх асуудалд тайлбар өгөв.
ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын Хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн дарга Б.Сүхбаатар "Хилийн боомтууд болон гүний гаалийн байгууллагад нийт 1,500 албан хаагч ажилладаг.
Жилд дунджаар 50-90 албан хаагч сахилгын шийтгэл хүлээдэг. Эдгээр нь албан үүрэгтээ хайнга хандсан, ажил тасалсан, хариуцлага алдсан зэрэг шалтгаантай. Сахилгын шийтгэл оногдуулахаас өмнө дотоод хяналт шалгалт хэрэгжүүлж, үйлдлийг нь нотолж, баримтжуулж байж арга хэмжээ авдаг.
Гаалийн албан хаагчидтай холбоотой хуулийн байгууллага шалгаж байгаа асуудалд мөрдөн шалгах ажиллагаагаар гэмт хэрэгт холбогдсон эсэх хариу ирэх байх.
11,000 машинтай холбоотой асуудлыг хуулийн байгууллагатай хамтран шалгаж, тогтоох ажил үргэлжилж байна. Мэдээлэл нотлогдсон үед холбогдох байгууллагууд албан ёсоор мэдээлэл хүргэнэ. Урьдчилж хэлэх боломжгүй" гэв.
Нүүрсний гэх хэргийг мөрдөн шалгах явцад 11,000 гаруй тээврийн хэрэгслийн хилээр нэвтэрсэн мэдээллийг устгасан нөхцөл байдал тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна хэмээн гуравдугаар сард АТГ-аас мэдээлж байсан юм.
Түүнчлэн "Гаалийн байгууллагын алба хаагчдын хөрөнгө орлого, ашиг сонирхлын мэдүүлгийг АТГ авдаг. Тодорхой хугацаанд хяналт шалгалт явуулж, зөрчил гарсан тохиолдолд Гаалийн Ерөнхий Газарт арга хэмжээ авах албан АТГ-аас хүсэлт ирүүлдэг. Үүний дагуу хөрөнгө орлогоо дутуу, худал мэдүүлсэн алба хаагчид зохих журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулдаг" хэмээн ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын Хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн дарга Б.Сүхбаатар мэдээллээ
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо