Он гарснаас хойш эхний дөрвөн сарын барааны экспорт, импортын урьдчилсан гүйцэтгэлийн мэдээлэл өглөө. Уг статистикийг ГЕГ-ын Статистик дүн шинжилгээний хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн танилцуулав.
Тэрбээр, "Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2023 оны эхний дөрвөн сарын гүйцэтгэлээр 7.7 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны дүнгээс 50.4 хувиар буюу 2.6 тэрбум ам.доллароор өссөн байна. Үүнд экспортын 2.3 тэрбум ам.доллар импортын 0.3 тэрбум ам.доллар нөлөөлжээ.
Экспортын дүн импортын дүнгээс 2.4 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.
Монгол Улс дээрх хугацаанд дэлхийн 125 улстай худалдаа хийснээс 54 улсад бараагаа экспортолж, 121 улсаас бараа импортолсон байна.
Экспорт 5.1 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 2.3 тэрбум ам.доллароор буюу 81.6 хувиар өссөн байна. Үүнд эрдэс бүтээгдэхүүний экспортын 2.2 тэрбум ам доллар буюу 95.1 хувиар өссөн өсөлт шууд нөлөөлжээ.
Эрдэс бүтээгдэхүүний экспорт нь нийт экспортын 88.7 хувийг дангаараа эзэлж байна. Эрдэс бүтээгдэхүүний гол бүтээгдэхүүн бол чулуун нүүрс бөгөөд нийт эрдэс бүтээгдэхүүний экспортын үнийн дүнгээр 67.9 хувийг, нийт экспортын 60.2 хувийг дангаар эзэлсэн байна.
2022 онд чулуун нүүрс нь нийт экспортын 51.8 хувийг эзэлж байсан бол 2023 оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 60.2 хувь болж 8.4 функтээр өслөө.
Чулуун нүүрсний хувьд эхний дөрвөн сарын байдлаар 19 сая тонныг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.2 сая тонноор буюу тав дахин өссөн байна.
Тухайлбал, Гашуунсухайт боомтоор 10.4 сая тонн экспортолсон байна энэ нь өмнөх оноос 8.3 сая тонноор буюу тав дахин өссөн, Шивээхүрэн боомтоор 4.8 сая тонн, Ханги боомтоор 1.6 сая тонн экспортолсон өмнөх оноос 1.3 сая тонноор буюу 5.3 дахин өссөн, Булган боомтоор 809.1 мянган тонн нүүрс экспортолсон нь өмнөх оноос 58.8 мянган тонноор буюу 7.8 хувиар тус тус өсжээ.
Зэсийн баяжмалын хувьд эхний дөрвөн сарын байдлаар 483.3 мянган тонныг экспортолсон нь 2022 оны мөн үеэс 14.1 мян.тн-оор буюу 3%-аар өссөн.
Импортоор нийт 2.7 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2022 оны мөн үеийн гүйцэтгэлээс 311 сая ам.доллароор буюу 13,2 хувиар өссөн байна. Үүнд нефтийн бүтээгдэхүүний импорт 44.8 хувиар, машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэгийн импорт 31.5 хувиар өссөн нь шууд нөлөөлжээ.
Нийт импортын 10.8 хувийг хүнс, 21.1 хувийг нефтийн бүтээгдэхүүн, 37.3 хувийг автомашин, техник тэдгээрийн эд анги, үлдсэн 30.8 хувийг бусад бараа бүтээгдэхүүн эзэлж байна.
Импортын гол бараа бүтээгдэхүүний мэдээллийг хүргэе.
2023 оны эхний дөрвөн сарын байдлаар 18,781 ширхэг суудлын автомашин, 5,712 ширхэг ачааны автомашин импортлогдсон байна.
Мөн 215.2 мянган тонн бензин 394 мянган тонн дизель түлш импортлогджээ" гэв.
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ