Экстрим, энтертайнмент, экспо гурвыг хослуулах “POWER EXPO & FEST” наадам нь 2023 оны зургаадугаар сарын 1-4-нд буюу дөрвөн өдрийн турш Улаанбаатар хотын хамгийн том асфальтан талбайтай Авто худалдааны цогцолбор төвд зохион байгуулагдах гэж байна.
Шинэлэг бүхний эхлэл болсон энэхүү шоуны үеэр "The HU" хамтлаг эх орондоо анх удаа бүрэн хэмжээний задгай талбайн тоглолтоо хийхээр болжээ.
Тэд зургаадугаар сарын 3-нд эх орноосоо мордон Европын орнуудаар урт хугацааны аялан тоглолтоо хийнэ. Харин үүнээсэээ өмнө эх орондоо анх удаа тоглохоор болсон нь “POWER EXPO & FEST” юм байна. Дэлхийн нийтээрээ аялан тоглолтыг нь хүсэн хүлээдэг монгол залуусын уухайн нүргээнийг элэг нэгтнүүд нь шимтэн сонсох боломж энэ зун ганцхан тохиох магадлал өндөр гэдгийг дуулгая.
Тус наадмын экстрим хэсэгт дрифтийн мэргэжлийн болон сонирхогчдын ангиллын тэмцээн, авто мото спортын үзүүлэх тоглолтууд болж экстрим сонирхогч дурлагсдыг нэг дор цуглуулан, залуусын адерналиныг ялгаруулсан дөрвөн өдрийн шоу тоглолт болно.
Тамирчдын ур чадварыг харуулсан гал асааж, зүрх догдлуулсан тус тэмцээнд Япон улсаас дрифтийн тамирчин ирж манай улсын тамирчидтай хурд хүчний гайхамшгийг үзүүлж, уралдана.
Дрифт шоуны ангилал:
Наадмын зохион байгуулагчид энэ зуны хамгийн хүчирхэг энтертайнмент шоуг хийхийг зорьж байгаагаа онцолж байна.
Тэд Монголын хөгжмийн ертөнцийн олон уран бүтээлчдийн шоу тоглолтыг дөрвөн өдрийн турш зохион байгуулж, найз нөхөд, хамт олон, хайртай гэр бүл, хүүхдүүдтэйгээ хамт өнгөрөөх бүхий л боломж нөхцөлийг хангаж, хамгийн тухтай орчныг бүрдүүлэхээр зорьж байгаагаа онцоллоо.
Уран бүтээлчдээс онцолбол дэлхийд алдаршаад байгаа "The HU" хамтлаг тэргүүтэй, Монголын амьд хөгжмийн домгууд болох Никитон, Нисванис зэрэг хамтлагуудаас гадна шинэ залуу уран бүтээлчид ч ирэх юм байна.
Тус наадмын нүүр царайгаар реппер Гинжин, Mrs.M нар ажиллаж байгаа бөгөөд тэд удахгүй тус наадмын сүлд дууг үзэгч сонсогчдод толилуулна.
Мөн "Planet Hip Hop"-ын DJ’s болох Famous, Cross Cutz, Nekbrace, Marcus Aurelius нар өндөр зэрэглэлийн тоглолтуудаар үзэгчдийг баясгах нь тодорхой болжээ.
Авто болон мото салбарын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бүхий л аж ахуйн нэгж байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ, технологийн танилцуулга, салбарын онцлогийг харуулсан үзэсгэлэнг зохион байгуулна.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн