Үндсэн хуулийн өөрчлөлт ирэх сонгуулийн буухианы өнгийг засах нь. Би төвтэй ардчилал ярьсан Х.Баттулга,С.Эрдэнэ, С.Баярцогт нарын хараан дор шинэ дарга Лу.Гантөмөр нь тамга тэмдэгээ гардаж аваад удаагүй байна. Ихээхэн хэл амтай Ардчилсан намын дарга хэмээх сэтрийг нь Дээд шүүх баталсан. Түүнчлэн АН-ын хаягийг шинэчлэн бүртгэжээ. Гэвч намаа манайх танайх гэж хувьчлах өвчтэй гурван сэтэртэн Лу.Гантөмөртэй их л урт, их л сонирхолтой зохиол бичжээ.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд АН-ын гурван том толгой Лу.Гантөмөртэй тусгайлан уулзаж, ихийг ч төлөвлөсөн гэгддэг. Хамгийн бодитой дэмжлэгийг Монгол улсын ерөнхийлөгч асан Х.Баттулга үзүүлсэн. Түүний халаасанд гуч орчим жилийн түүхтэй МоАХ бий. Учир нь МоАХ бол ардчилсан намын хамгийн том бааз байсаар ирсэн. Тиймээс Лу.Гантөмөр түүнд өртэй болчихож байгаа юм. Гэтэл хөшигний ард Х.Баттулга өөрийгөө ямар түвшний бизнесмэн гэдгээ нотолжээ. Өөрөөр хэлбэл өгсөн аяганыхаа хариуг авчээ. Ингэхдээ тэр ирэх сонгуулийн квотын 30 хувийг авахаар болсон гэнэ. Ийм л тохироогоор гэрчилгээг нь гаргаж өгсөн. Харин Лу.Гантөмөр нэр, хаягаа бичүүлж эзэн суух эрхээ атгажээ. Гэтэл Лу.Гантөмөрт АН-ын үлдсэн 70 хувийг эрхшээх хүч хэрэгтэй болсон. Мэдээж түүнийг гэрчилгээтэй болоход тэсэн ядан бачимдсан хүн бол С.Эрдэнэ. АН-ын дарга явсан. Дарга байхдаа намаа байраар хангаж байв. Уг нь тухайн үед С.Эрдэнийн байшин, газар нь асуудалтай болчихсон байсан. "...Ийм байшин барина гээд тиймийг барьчихсан" ч бил үү, хураагдаж ч мэдэхээр байсан. АН-ын байр болсноор улс төрийн хамгаалалтад ороод, аврагдаж үлдсэн.Үүнийхээ хариуд "...С.Эрдэнэ АН-ын тамгыг дарж өвөртлөөд гэртээ харьсан" . Өөрөөр хэлбэл нам түүнийх байсан гэсэн үг. Түүнчлэн атгаж байсан тамгаараа АН-ыг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулаад, өөрөө Ерөнхийлөгчид өрсөлдөв. Тэрбээр С.Зоригийн төрсөн өдрөөр Лу.Гантөмөрт тамгаа аваачиж өгөөд 20 хувийн тохироо хийжээ. Ирэх сонгуульд АН-аас 152 хүн нэр дэвшихэд С.Эрдэнэ 20 хувийг нь мэдэх эрхтэй болов.
Туг барьж мандсан, тугал хариулж гундсан С.Баярцогтыг мартаж үл болно. Учир нь тэрбээр АН-аас "хувь" хүртжээ. Тодруулбал С.Баярцогтын төлөө гараа өргөж, ганзагатайг нь хуваалцдаг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж түүний ард байгаа. Хамгийн сонирхолтой нь С.Баярцогт нийслэл төдийгүй АН-ын генсекийн суудлыг авахаар болжээ. Өөрөөр хэлбэл, нийслэлд С.Баярцогтын зөвшөөрлөөр нэр дэвшинэ. Бас Лу.Гантөмөр Ч.Өнөрбаярыг генсек болгохоор зэхэж байгаа ажээ. С.Баярцогтын энэ "хувь" С.Эрдэнэ, Х.Баттулга хоёрынхоос дутахгүй.
Ингээд харахаар АН-ын дарга Лу.Гантөмөр ирэх сонгуульд АН-аас нэр дэвшигчдийн талыг нь мэдэхгүй болж таарч байна. Нэг талаас, цаашид АН-ыг Лу.Гантөмөрөөс гадна Х.Баттулга, С.Эрдэнэ, С.Баярцогт нар даргалахаар болсон дүр зураглал харагдаж байна. Нөгөө талаар, 2000 онд таван нам нэгдэж, АН-ыг байгуулаад, хожмоо улам үржээд олон фракцтай болж байв. Сая хэсэг задраад буцаж нийлэхдээ ийм дөрвөн том "фракц"-тай эхэллээ. Ардчилсан намын дөрвөн том толгой эхлүүлсэн зохиолоо хаа хүргэж эцэслэхийг таахад бэрх болов.
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ