Жүдо бөхийн ДАШТ энэ тавдугаар сарын 7-ноос 14-ний өдрүүдэд Катар улсын Доха хотноо ганцаарчилсан болон багийн төрлүүдээр болох юм. Энэ удаагийн тэмцээнд таван тивийн 99 орны 667 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Хамгийн анхаарал татсан нь Орос, Беларусийн тамирчид IJF буюу Олон улсын жүдогийн холбооны далбаан дор зодоглоно.
УКРАИН БОЙКОТ ЗАРЛАВ
Орос, Беларусын тамирчдыг ДАШТ-д оруулна гэх мэдээллийн дараа Украины жүдогийн холбоо үүнийг эсэргүүцэж, бойкот зарлалаа. Орос, Украин хоёр улсаас нийт 20 гаруй тамирчин барилдах гэнэ. Олон улсын олимпийн хорооноос дайныг дэмжээгүй, сурталчлаагүй Орос, Беларусын тамирчдыг дундын статустай тэмцээнд оруулах зөвлөмж спорт холбоодод хүргүүлсэн билээ. Гэтэл энэ шийдвэр нь Украинд таалагдсангүй.
Украины жүдогийн холбооны мэдэгдэлд "Бид энд төвийг сахисан байдал, тэгш нөхцөл байдлыг "энх тайвны гүүр" гэж харахгүй байна" гэжээ. Олимпийн хүрэл медальт Украины жүдоч Дарья Билодид ч дээрх шийдвэрийг эсэргүүцжээ. Тэрбээр "Өдөр бүр украинчуудыг хөнөөж байгаа террорист улсын цэргийн албан хаагчдыг олон улсын тэмцээнд оролцуулах нь байж боломгүй гэж би бодож байна. Энэ бол спортын үнэ цэнийн тухай огт биш" гэж сошиалд бичжээ.
Харин Олон Улсын жүдогийн мэдэгдэлд "Олимпийн мөрөөдлөө биелүүлэх хүсэлтэй жүдо бөхийн бүх тамирчдад шударга оролцох, тэгш боломжийг олгох хэрэгтэй" гэж мэдэгджээ.
Монголын шигшээ баг
Монголоос нийт 18 жүдоч өрсөлдөх бөгөөд хөнгөн жин буюу эрэгтэйчүүдийн 60кг, 66кг эмэгтэйчүүдийн 48кг, 52кг-ын тамирчид өчигдөр/2023.05.02/ Дохаг зорилоо. Шигшээ багийн бүрэлдэхүүнд дараах тамирчид багтжээ.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН -60 КГ
-66 кг
-73 кг
-81 кг
-90 кг
-100 кг
+100 кг
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -48 КГ
-52 кг
-57 кг
-70 кг
-78 кг
+78 кг
Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Гавьяат тамирчин, дасгалжуулагч Х.Болдбаатар, гавьяат тамирчин Г.Болдбаатар, гавьяат тамирчин М.Бундмаа нар ажиллах бол эмч, терапистаар Масатоши Нишикидо ажиллана.
ДАШТ-ээс алтан медаль хүртвэл 10 сая төгрөг, мөнгөн медаль хүртвэл 5 сая төгрөг, хүрэл медаль хүртвэл 3 сая төгрөгөөр урамшуулахаар Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Г.Дашням мэдэгдсэн билээ.
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн