Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт төмөр замд үүсээд байгаа авлигын асуудалд харамсаж буйгаа илэрхийлэв. Ялангуяа УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн их хэмжээний авлига улам нэрмээс болов. Ерөнхий сайд “Дараагийн дэлбэлэх салбар нь Төмөр зам. Болгоомжтой байгаарай” хэмээн хатуухан анхааруулсан. Энэ мэтээр салбарынх нь нэр хүнд ар араасаа уналтад орж байгаад эрхэм сайд харууслаа илэрхийллээ.
Тэрбээр “УБТЗ-д бугшсан авлигын асуудал 16 мянган төмөр замчдын маань урмыг хугалсанд үнэхээр харамсаж байна. Энэ асуудлыг үндсээр нь таслан зогсоож, холбоотой бүх этгээдэд хатуу хариуцлага тооцож, хуулийн байгууллагад шилжүүлэх болно.
Мөн төмөр замчдынхаа өнгөрөгч оны үр дүнгийн цалинг 100 биш 200 хувиар тооцож олго гэсэн чиглэлийг УБТЗ-ын удирдлагад Сайдын шуурхай хуралдаанаар үүрэг болголоо. Авлигачдад халгаатай, ажилтнууддаа ээлтэй байж, Төмөр замын салбар зөв голдирлоор хөгжинө” хэмээлээ.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй