Францын аварга ПСЖ клуб Лионель Мессигийн тоглолтод оролцох эрхийг хоёр долоо хоногоор хасчээ.
Тодруулбал, Месси клубын зөвшөөрөлгүйгээр Саудын Арабыг зорьсон гэнэ. ПСЖ өнгөрсөн амралтын өдөр лигийн хүрээнд Лорьен клубд хожигдсон бөгөөд тоглолтын дараа Месси Францаас явжээ. Ийнхүү Месси хоёр долоо хоногийн хугацаанд багийнхаа бэлтгэл, тоглолтод оролцох эрхээ хасуулж, торгууль ч мөн төлжээ.
Угтаа тэрбээр зар сурталчилгааны ажлаар Саудын Арабыг зорих хүсэлтээ клубдээ хүргүүлсэн боловч хүсэлтийг нь хүлээн аваагүй аж. Өдгөө 35 настай Аргентин эрийн хувьд Саудын Арабын аялал жуулчлалын элч төлөөлөгч бөгөөд үүнийхээ хүрээнд л тус улсыг зорьжээ. Зарим хэвлэлүүдээр түүнийг Саудын Арабын нэр бүхий клубд тоглох гэрээгээ хэлэлцэхээр явсан гэж шуугиж буй.
Мессигийн ПСЖ-тэй байгуулсан гэрээ энэ зун дуусна. Үүнтэй холбогдуулан түүний дараагийн клуб юу вэ гэх асуулт гарч ирсэн. Барселонагийн дэд ерөнхийлөгч Рафаэль Юсте өнгөрсөн гуравдугаар сард Мессиг Камп Ноуд буцаан авчрахаар хичээж байгаа гэсэн.
Месси ПСЖ-ийн төлөө 71 тоглолтод оролцохдоо 31 гоол оруулж, 34 гоолын дамжуулалт өгч, өнгөрсөн улирал Францын лигт түрүүлсэн юм. Харамсалтай нь, УЕФА Аваргуудын лигт жил дараалан бүтэлгүйтсэн билээ.
BBC-ийн аналист Саймон Стөүний үзэж буйгаар, "Мессигийн ПСЖ дэх замнал дуусчээ. Тэр ч бүү хэл Францын багийн өмсгөлтэй дахин талбайд гарахгүй гэв. Францын лиг аваргаа тодруулахад таван тойрог үлдсэн бөгөөд Месси хоёрт нь тоглож чадахгүй. Үлдсэн учраанууд нь ч Мессигүй бол бүдрэхээр хүчтэй багууд биш аж. ПСЖ-ийн фэнүүд ч Мессиг багтаа харахыг хүсэхгүй байгаа учир гэрээгээ сунгах байтугай дахин талбайд гаргахгүй биз. Одоо хамгийн анхаарал татаж буй асуулт нь Месси хаачих вэ?" гэжээ.
Нэг ч ялагдаагүй Э.Цэндбаатар 12 дахь тулаанаа Монголд хийнэ
2024.10.28 13:00
Д.Тэмүүлэн Монголын усанд сэлэлтийн спортын түүхэнд бичигдлээ
2024.10.23 10:54
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна