Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэв.
Эрт илрүүлгийг энэ онд эхлүүлснээс хойш нийт хүн амын 29 хувь нь хамрагджээ. Нэг сая орчим хүн үзлэг оношилгоо хийлгэсний дийлэнх нь эмэгтэйчүүд байна. Газар зүйн байршлаар аваад үзвэл 50 хувь нь нийслэлийн, 50 хувь нь хөдөөгийн иргэд байна. Энэ онд эрт илрүүлэгт 60 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Оюутнуудын эрүүл мэндийн даатгалд хамрагдалт бага байдаг тул эрт илрүүлгийн урьдчилсан сэргийлэх үзлэгт тэд бүрэн хамрагдаж чадахгүй байгаа юм. Энэ асуудлыг шийдэх үүргийг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт даалгажээ.
Мөн сумын эрүүл мэндийн байгууллагууд 18-30 насны иргэдийн урьдчилан сэргийлэх багцыг цогцоор нь хэрэгжүүлбэл Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг нь гаргах болжээ.
Эрт илрүүлэгт хоёр асуудал үүсжээ. Цахим эрүүл мэнд хөтөлбөр санхүүжилтгүйн улмаас зогсжээ. Аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд ходоодны дуран хангалтгүй байлдгийг нэмэхээр ажиллаж байна гэж Эрүүл мэндийн сайд танилцуулав.
Эрт илрүүлгийн хамрагдалтыг энэ онд 80 хувьд хүргэж, ирэх жил үргэлжлүүлнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гарагт өрхийн эмч нартай уулзсан юм. 30 орчим өрхийн эмч уулзалтад оролцож, Ерөнхий сайдад программ хангамжуудыг сайжруулах, санхүүжилт олгоход баримталдаг шалгуур үзүүлэлтүүдийг эргэн харах, эмчилгээний тариф нэмэхийг хүсжээ.
Өрхийн эмнэлгүүд хувийн хэвшилд тооцогддог, бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэсэн статустай байдаг. Засгийн газар цаашид өрхийн эмнэлгийн эмч нар тухайн нөхөрлөлийнхөө гишүүн байх тухай шинэ хуульд заахаар төлөвлөж байна.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ