Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлж байна.
Тэрбээр, Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Транспэрэнси Интернэшнл байгууллагаас гаргадаг Авлигийн төсөөллийн индексийг бууруулахад ажлын хэсгээс ямар ажлууд хийж буй талаар мэдээлсэн. Авлигийн индексээр Монгол Улс өнгөрсөн жил 33 оноотойгоор 116 байрт жагссан. Авлигын төсөөллийн индексийг сайжруулахын тулд тухайн байгууллагаас зөвлөмж өгсөн. Үүнд
- Байгалийн баялгийн хуваарилалтыг шийдэхдээ ил тод болгох
- Төрийн албан хаагчид нийтийн ашиг сонирхолоос илүүтэй хувийн ашиг сонирхолоо чухалчилж ажиллах хандлагаа өөрчлөх
- Бүх шатанд ил тод байдлыг нэвтрүүлэх
- Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах
- Гадаадын зээл тусламжтай холбоотой мэдээллийг олон нийтэд тайлагнах.
Үүнтэй холбогдуулан бид Шүгэл үлээгчийн хуулийн төсөл, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төсөл, Төрийн худалдан авалтын тухай хуулийн төсөл зэргийг УИХ-д өргөн барьсан.
Тус байгууллагаас өгч буй зөвлөмж, шалгуур үзүүлэлтүүдийг хангавал манай эдийн засаг эрүүлжих, цаашлаад гадаадын хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэх боломжтой.
Цаашид энэ мэтчилэн ажиллахын тулд үндэсний 2030 гэсэн шинэ стратеги боловсруулна. Энэ чиглэлээр ажиллаж байгаа талаар Засгийн газарт тайлагнасан.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй