Олон улсын марафон тавдугаар сарын 27-нд болно, энэ өдөр автомашингүй өдөр байна хэмээн Нийслэлийн Биеийн тамир спортын газраас мэдээлсэн. Гэвч уг арга хэмжээг хойшлуулжээ. Тодруулбал, тус өдөр номын баяртай давхцаж буй тул олон улсын марафоныг ирэх зургадугаар сарын 3-ны өдөр болгон хойшлуулсан аж.
Энэ талаар Нийслэлийн Биеийн тамир спортын газрын Спорт, нийтийн биеийн тамирын хэлтсийн дарга С.Саранцэцэг мэдээллэхдээ, "Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагт олон улсын марафоныг зохион байгуулдаг.
Өнгөрсөн жил Соёлын тухай хуульд тавдугаар сарын гурав дахь долоо хоногт Сүхбаатарын талбайд номын баяр зохион байгуулахаар хууль батлагдсан тул 2022 онд тавдугаар сарын дөрөв дэх долоо хоногт олон улсын марафоныг зохион байгуулж байсан юм. Энэ жил мөн энэ хугацаандаа зохион байгуулахаар удирдамжаа гаргаад төлөвлөсөн байсан.
Гэвч тавдугаар сарын 20-д гаргаад манай улсад хоёр улсын ерөнхийлөгч ирэх гэж байгаа юм билээ. Энэ айлчлалтай холбогдуулаад номын баярыг хойшлуулах асуудал гарсан ч хуульчлагдсан учир хойшлуулаагүй. Харин олон улсын марафоныг 2023 оны зургаадугаар сарын 3-н хүртэл хойшлуулаад байна.
Олон улсын марафонд ирж оролцох гадаадын тамирчдын онгоцны тийз, зочид буудлын захиалгыг хойшлуулах ажлыг зохицууллаа. Кени улсаас хоёр эрэгтэй, нэг эмэгтэй элит тамирчин ирэхээр тийзээ захиалсан байсан.
Энэ жилийн гүйлтэд Япон, ОХУ, Кенийн тамирчид оролцоно.
Зургаадугаар сарын 3-ны Бямба гарагт болох Улаанбаатар марафон 09:00-17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тамирчид Сүхбаатарын талбайгаас барианаас гарна. Марафоны үеэр өглөө 06:00-18:00 цаг хүртэл маршрутын дагуу замын хөдөлгөөнийг хаадаг" гэв.
Харин Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө цахим хуудсандаа "Улаанбаатар марафон - 2023 олон улсын гүйлт 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр болно. Жич: Автомашингүй өдөр" хэмээн бичсэн байна.
Түүний мэдээлснээр, зургаадугаар сарын 3-нд Олон улсын гүйлт болж, автомашингүй өдрийг зохион байгуулах нь ээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн