Өнгөрсөн сарын 5-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийж эхэлсэн тохижилтын ажил олныг талцуулаад байсан. Байгаль орчин аялал жуулчлалын яамныхан ч уг асуудалд нухацтай хандаж, нийслэлийн ундны эх үүсвэр болсон ногоон тохижилттой газарт заавал дахин бүтээн байгуулалт хийх шаардлагагүй гэдгийг мэдэгдсэн. Харин нөгөө талд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүгээс нийт талбайн заасан хэмжээ буюу таван хувьд багтах тохижилтын ажлыг KFC хийж байгаа гэсэн юм. Ямартай ч тус бүтээн байгуулалтын ажлыг зогсоогоогүй үргэлжилж байгаа бөгөөд тохижилтыг хүлээж авахад 15 хоног үлджээ.
"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзулын хэлснээр "Тус төслийн зураг төсөл батлагдсан бөгөөд энэхүү ажлыг эхлүүлэх санал таван жилийн өмнө гарсан. Тодруулбал, тус төслийг хэрэгжүүлэхээр тухайн компани 2018 онд анх хандсан. Шаардлагатай төсвөө бэлдээд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй зөвшилцөж зургаа эцэслээд, гэрээгээ албажуулаад эхэлсэн цаг хугацаа нь л одоо таарч байна. Гүйцэтгэгч компанийн зүгээс анх санал тавихдаа барилга барихгүй, хөшөө босгохгүй, худалдаа үйлчилгээ хийхгүй, жил бүр арчилгаагаа танай, манай хамтраад хийгээд явна, ногоон байгууламж хийнэ. Иргэдэд шаардлагатай орчин бүрдүүлнэ гэж тохирсон нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж байгаа төсөл.
Цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөлтийн дагуу 973 га талбайн 15 хувьд тохижилт хийгдэх ёстой. Одоогийн байдлаар 15 хувийн тохижилтын даалгавартай газрын таван хувьд улс, нийслэл, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар тохижилт хийгдсэн 10 хувь нь хийгдээгүй. KFC-ийн тохижилт хийж байгаа талбай бол таван хувьд багтсан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн жилд дунджаар давхардсан тоогоор дулааны улиралд өдөр 15 мянга орчим хүн, хүйтний улиралд таван мянга гаруй хүн хүлээж авдаг. Ногоон орчноос гадна, тохижилт, тоглоомын талбай зайлшгүй хэрэгтэй. Тиймээс төрөөс дэмжлэг хүлээх биш хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах нь зөв гэж шийдсэн" гэх тайлбарыг өгсөн юм. Бүтээн байгуулалтын ажил эхлээд нэг сарын хугацаа өнгөрсөн бөгөөд одоогоор тохижилтын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа аж.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй