УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар өнөөдөр /2023.05.04/ Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгаж, парламентын дэргэдэх судалгаа сургалтын хүрээлэнд нэгтгэх тогтоолын төслийг хэлэлцэх аж. Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр “Маргааш УИХ-ын чуулганаар эцэслэн батлах гэж буй Хууль зүйн байнгын хороо дэмжсэн энэхүү тогтоолын төслийг УИХ-ын хэн гэдэг гишүүн санаачилсныг мэдэхгүй. Засгийн газар санаачлаагүй. УИХ-аар хэн ч санаачилж УИХ-д өргөн мэдүүлээгүй шийдвэр гардаг байж таарахгүй. Энэ бол хуулийн хулгай мөн” гэж байр сууриа илэрхийлсэн байна. Дээрх үйл явдалтай холбогдуулан Монголын хуульчдын холбооноос мэдэгдэл гаргаж, тогтоолын төслийг дэмжихгүй байх талаар гишүүдэд мэдэгдэл гаргажээ. Мөн энэ талаар хуульч Б.Гүнбилэг "Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгаж байгаа гэнэ. Маш харамсалтай. Үнэхээр ядарсан арга. Итгэж байсан зүйлс аажмаар биш огцом нурж байна. Уг нь бол ХЗҮХ-нг парламентын судалгааны төвд биш. Төвийг хүрээлэнд нэгтгэвэл ОУГ зөрчихгүй юм. УИХ-ын харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэн болно. Яамнаас их хурал руу очиж статус дээшилж байгаа гэсэн үг" гэж олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлсэн байна.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн