МАН-ынхан зөвхөн гишүүдийн тоог нэмэх зорилгоор Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах ажилдаа ханцуй шамлан зүтгэлээ.
Тодруулбал, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах агуулгаар уржигдар /2023.05.02/ ҮАБЗ, өчигдөр /2023.05.03/ Засгийн газар хуралдаж шийдвэрээ гаргав. Засгийн газрын хуралдааны дараах танилцуулгаараа зөвхөн УИХ-ын гишүүний тоо болон сонгуулийн тогтолцооны талаар ярьсан юм.
Мөн өргөн барьсан хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд:
Үндсэн хуулийн 21.1 дэх хэсгийг “Улсын Их Хурал нэг танхимтай байна. Улсын Их Хурлын гишүүдийн 76-г мажоритар аргаар, 76-г пропорциональ аргаар сонгоно” хэмээн өөрчлөн найруулах ганцхан заалтыг тусгасан оруулж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, олон нийтээс санал асуулга авч дуулиан тариад байсан эрх баригч нам хөдөөгийн сэргэлтийг дэмжих, хэт төвлөрлийг сааруулж, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, Цэцийн гишүүний томилох хугацааг өөрчлөх, 2019 оны ҮХНӨ-өөр оруулсан нам бүртгэх босгыг буцааж хасах зэргээр тусгасан олон өөрчлөлтөө хасаад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ.
Хэвлэлийн хурлын үеэр ч энэ талаар огт дурдаагүй Үндэсний аюулгүй байдлын зөвлөл буюу төрийн гурван өндөрлөгийн хуралдааны шатанд ийм шийдвэр гарчээ. Тэд гишүүдийн тоог нэмэгдүүлэхээс бусад өөрчлөлтүүдийг тас цохиж, хассан үйлдэл нь эрх баригч намд эрх сонгуульд ямар их хэмжээний анхаарал хандуулж буйг нотолж байна.
Гишүүдийн тоог нэмэх шаардлагаа эрх баригчид “өнөөдөр нэг гишүүн дунджаар 44.7 мянган иргэнийг төлөөлөх болсон. Ингэснээр нэг гишүүний төлөөлөх иргэдийн тоо бараг хоёр дахин нэмэгдэж, парламентын төлөөлөх чадамжийг бууруулж байна. Хэт цөөн гишүүнтэй парламентуудын хувьд шийдвэр цөөн гишүүний саналаар батлагдах, нэг гишүүнд эрх мэдэл төвлөрөх, зүй бус нөлөөлөл орох, хуулийн биелэлтэд тавих хяналт сулрах эрсдэл үүсдэг” гэж тайлбарлаад байгаа. Үндсэндээ энэ удаагийн ҮХНӨ нь зөвхөн гишүүдийн тоог нэмэхэд л чиглэхээр болж байгаа юм. Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "2023 оны намар УИХ-ын ээлжит сонгууль болно" гэсэн яриаг эрс үгүйсгэж, "сонгууль хугацаандаа болно" гэж онцолсон юм.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо