surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

С.Чинзориг: Есөн хүнийг хазсан нохдыг олж шинжлэхэд азаар галзуугийн вирус илрээгүй 

С.Чинзориг: Есөн хүнийг хазсан нохдыг олж шинжлэхэд азаар галзуугийн вирус илрээгүй 

Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн сувилагч нохойнд хазуулсан есөн хүнд галзуугийн бус сүрьеэгийн вакцин тарьсан нь олныг цочирдуулсан. Эдгээр есөн хүний долоог нь өнгөрсөн амралтын өдрүүдэд ХӨСҮТ-д авчирч, эмчилгээнд оруулсан ба хоёр хүнд ямар нэгэн зовиур, шинж тэмдэг илрээгүй тул харзнахаар аймгийнх нь эмнэлэгт үлдээжээ.   
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг  “Мэргэжлийн шинжээч, судлаачдын баг тус аймагт ажиллаад өнөөдөр ирсэн. Эхний удаад есөн хүнийг хазсан нохойг нэгбүрчлэн олж, таниулсан байгаа.  Долоон нохойноос галзуугийн вирус илрүүлэх шинжилгээ авахад азаар илэрсэнгүй. Нохдыг устгалд оруулсан. Аймгийн Эрүүл мэндийн газар эмнэлэгтээ галзуугийнх гээд сүрьеэгийн вакцин өгсөн байна. Энэ мэтчилэн шат шатандаа  мэргэжлийн ноцтой алдаа гаргасан хүмүүсийг ажлаас нь чөлөөл гэх албан бичгийг сайдын хувьд илгээсэн. Гэхдээ эмнэлгийн дарга, удирдлагыг аймгийн Засаг дарга томилдог. Тэд хариуцлагыг давхар ярих байх” гэлээ.   

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1