surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Прокурор: Тухайн байгууллага чанаргүй зээлийн ангилалд орсон ч дахин зээл олгожээ

Прокурор: Тухайн байгууллага чанаргүй зээлийн ангилалд орсон ч дахин зээл олгожээ

"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 14 дэх өдрөө үргэлжилж байна.

"Бишрэлт" группийн хамаарал бүхий компани болох:

  • Монгол Мах экспо" ХХК Мах боловсруулах төв байгуулах төсөлд 31 тэрбум төгрөг
  • "Монгол эм импекс  концерн" ХХК Хатуу тугнагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах төсөлд 7.2 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Уг байгууллагууд Хөгжлийн банкны шаардлага, нөхцөлийг хангаагүй байхад зээл олгосон гэх хэргийн талаар Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяраас мэдүүлэг авлаа.

Прокурор: “Монгол эм импекс концерн, Монгол мах экспо ХХК- нь Бишрэлт, Капитал банкны хамаарал бүхий компани байна. Эдгээр байгууллага нь Хөгжлийн банкны шаардлага нөхцөлийг хангаагүй байхад зээл олгожээ. Тэр тусмаа хамаарал бүхий компани нь Хөгжлийн банкны чанаргүй зээлийн ангилалд орсон байхад шүү дээ. Энэ таны албан тушаалын чиг үүрэгт нийцэж байна уу

Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр: Энэ хоёр өөр төсөл байсан. Эдгээр төсөлтэй танилцан тодорхой эрсдлийг арилгуулан зээл олгоход боломжтой гэж дэмжиж санал өгсөн. Тухайн хамаарал бүхий байгууллагын асуудлыг зээлийн удирдах хороод хэлэлцсэн. Төслийн хувьд ялангуяа импортын 60 хувийг хамарсан том аж ахуйн нэгж байсан учир Монгол Улсын эдийн засагт  хэрэгтэй гэж үзсэн.

Прокурор: Энэ төслүүд амжилттай хэрэгжсэн үү

Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр: Би 2019 оны 5 сар хүртэл ажилласан. Тухайн үед эмийн төсөл хөтөлбөр үе шаттайгаар явж байсан. Махны төсөл сааталтай байв. Сааталтай байсан учир үе шатны санхүүжилтийг олгоогүй байж болзошгүй

Прокурор: Чанаргүй зээлийн ангилалд орсон ч ахин зээл олгож болдог юм уу

Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр: Компани өөрийн хөрөнгөөр үүрэг хүлээж ажилладаг. Томоохон компаниуд охин компаниуд өөрийнхөө өмнө л үүрэг хүлээнэ.  

Өмгөөлөгч:  Монгол мах экспо төслийн тухай гаргасан ТУЗ-ийн сонирхолтой шийдвэр байна. Танд тусгайлан шаардлагыг хангаарай гэсэн байна. ТУЗ-ийн шийдвэр заавал мөрдөгдөх баримт бичиг мөн үү

Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр: ТУЗ-ийн холбогдох хууль дүрэм журмаар гарсан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Энэ үүргийг дотоодын хяналтаар шалгадаг. Зээлийг эхнээсээ дуустал зээл хариуцсан мэргэжилтэн хариуцдаг. Ямар нэг асуудал гарвал зээлийн удирдах хороо шийддэг. 100 орчим зээлд 30-₮0 орчим зээлийн мэргэжилтэн хариуцдаг. Энэ үйл ажиллагаанд гүйцэтгэх захирал хянадаг. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1