Барилгын хөгжлийн төвөөс өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулах үеэр барилгын салбарын сэргэлт, орон сууцны үнийн талаар мэдээлэл өглөө.
Барилга.мн-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Г.Батсүх "Эдийн засгийн өсөлт, бууралтаас барилгын салбарын өсөлт, бууралт хоцорч явдаг. Цар тахлын үед бага зэргийн уналттай байсан. Одоо барилгын ажлууд төдийлөн эхлээгүй. Энэ сараас барилгын ажил эхэлж, сэргэж байна.
Цар тахлын үед эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөр, ипотекийн зээлийн хэмжээ нэмэгдэж, бэлэн мөнгөний урсгал их орсонтой холбоотойгоор орон сууц, үл хөдлөх хөрөнгийн эрэлт огцом нэмэгдсэн юм. Үүнээс шалтгаалаад шинэ, хуучин орон сууцны үнэ өссөн. Зах зээлийн хоёр дахь арилжаа явагдаж байгаа учраас ямар нэгэн зохицуулалт байдаггүй. Иргэдийн хувьд эрэлт, нийлүүлэлтийн зарчмаараа үнийн өсөлт бууралтаа хариуцаад явдаг.
Барилгын материалын үнэ цар тахлын үед дунджаар 85%-аар өссөн. Төсөвт өртөг ч энэ хэмжээгээр өссөн учир шинэ орон сууцны үнэ нэмэгдсэн. Шинээр орон сууц барьж буй компаниуд үнээ өсгөсөн тал бий.
2023 он гараад ипотекийн зээлийн хэмжээ буурч, эдийн засаг дахь бэлэн мөнгийг хумих бодлого явагдсан. Үүнийг дагаад өнөөдрийн байдлаар орон сууц, үл хөдлөх хөрөнгийн үнэ бага зэрэг буурч байна.
Импортын барилгын материалын үнэ буурч байгаа болохоор орон сууцны үнэ цаашид харьцангуй буурах хандлагатай байна гэж ойлгож болно" хэмээн ярилаа.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн