Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгана гэсэн яриа олны анхаарлын төвд ороод буй.
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар дараах тайлбар хийв. Хууль зүйн үндэсний хүрээлэн Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэд байсныг Улсын Их Хурлын дэргэдэх болгож статусыг нь дээшлүүлж байна гэдгийг онцолсон юм.
Хоёрдугаарт, Хууль тогтоомжийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал, Засгийн газар хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх байнгын тогтолцоог бүрдүүлж, холбогдох бүтцийн нэгжийг ажиллуулна” гэж заасан.
Мөн тус зүйлийн 49.2 дахь хэсэгт “Улсын Их Хурлаас хийх хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газар хамтран хэрэгжүүлнэ” хэмээн тус тус тусгажээ. Энэ дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэн Улсын Их Хурлын дэргэд ажиллана гэсэн агуулгаар тогтоолыг баталлаа гэдгийг Улсын Их Хурлын дарга хэлэв.
Үргэлжлүүлэн тэрбээр “Хууль тогтоомжийн үнэлгээ хийх асуудал үндсэндээ хаягдсан. Өөрөөр хэлбэл, хуулийн нэр томьёоны жигдрэлт, хийдэл, давхардал, зөрчил дутагдалтай байгаа. Цаашлаад зарим яам, Тамгын газрууд Хууль зүйн үндэсний хүрээлэнг дэргэдээ авахаар санаархдаг болсон.
Ийм учраас Хууль зүйн үндэсний хүрээлэнг хамгаалж, Улсын Их Хурал дэргэдээ авч байгаа юм. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн институтийг хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлж, Улсын Их Хурлын дэргэд ажиллуулна. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх онцгой бүрэн эрх Улсын Их Хуралд хадгалагддаг” гэсэн юм.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн