Хөгжлийн Банк /ХБ/-ны шүүх хурлаар “Монгол эм импекс концерн” ХХК-д олгосон зээлийн асуудлаар тухайн үед зээл олгох шийдвэр гаргаж байсан ТУЗ-ийн гишүүдээс асуулт асууж байна.
Прокурорын хэлснээр 2017 оны есдүгээр сарын 28-ны өдөр Хөгжлийн Банкны ТУЗ-ийн гишүүд 18 асуудал хэлэлцэж, нэлээд хэдэн төсөл хөтөлбөр санхүүжүүлэлт дэмжиж зөвшөөрсөн байна.
Өмнө нь ХБ-ны ТУЗ-ийн гишүүн асан Б.Махбал тус өдөр хуралдсан хурлын санал өгөх хуудсыг зээл олгохыг зөвшөөрсөн бичиг гэж ойлголгүй гарын үсэг зурсан гэж мэдүүлээд байсан билээ.
Тэгвэл прокурор тухайн өдөр “Монгол эм импекс концерн” ХХК-ны төслийг санхүүжүүлэх асуудлыг хэлэлцэхэд шийдвэр гаргах ёстой байсан ТУЗ-ийн зургаан гишүүнээс хоёр нь ирээгүй, нэг нь татгалзсан санал өгсөн байхад яагаад зээл олгох шийдвэр гарчихсан байгаа талаар Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Б.Даажамбаас асуув.
Мэдүүлэг өгсөн ТУЗ-ийн гишүүд прокурор энэ асуултыг асуух бүрд “ХБ-ны ТУЗ-ийн ирц зургаан гишүүнтэйгээр бүрдэж дийлэнх олонхын саналаар шийдвэр гардаг” гэсэн дүрмээ хэлж байсан юм.
Гэтэл бодит байдал дээр Зургаан гишүүний дийлэнх олонх дөрвөөс эхэлнэ. Нөгөө хоёр санал чинь ирээгүй гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн, хүн явуулаад зуруулдаг, зурахдаа танилцсан гээд зуруулдаг чинь хуралдааны явцад мэдүүлгээр ил болчихсон шүү дээ хэмээгээд дийлэнх олонхоор дэмжигдээгүй байхад яаж шийдвэр гарсан талаарх бодит үнэнийг хэлэхийг прокурор хүсэв.
Уг асуултын хариуд Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Б.Даажамба “Энэ бол нэлээд урт процесс. Эчнээ хуралдах, биечлэн хуралдах, цахим хуралдах гэж байгаа. Санал хураах нь тусдаа эчнээ саналаа өгч болно гэж байгаа. Хоёр тусдаа зүйл.
Тухайн хүн материалтай танилцаж, саналаа өгнө гэхэд надад тэр хүний эрхийг хязгаарлах эрх байхгүй” гэсэн юм.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо