"Уран гулгалтын одод Монголд" тоглолт тавдугаар сарын 6,7-нд буюу энэ амралтын өдрүүдэд Мөсөн өргөөд болох гэж байна. Уг тоглолтод оролцохоор ОХУ-ын тамирчид ирсэн талаар өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл үзэгчдийн анхаарлын төвд байгаа ОХУ-ын тамирчин, уран гулгалтын од Камила Валиева оройн нислэгээр өнгөрсөн шөнө Улаанбаатарт иржээ.
Тоглолтод эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан тус бүр дөрөв, бүжгийн хос нэг, хосын үзүүлбэр гурав гэсэн нийт 16 тамирчин оролцох юм байна.
Монгол Улсын уран гулгалтын өсвөрийн тамирчин О.Мишээл тоглолтын нээлтийн үзүүлбэрийг толилуулах аж.
"Уран гулгалтын одод Монголд" тоглолтыг үзэх иргэдэд зориулсан санамж:
Зөвхөн Степпе Аренагийн албан ёсны вэб сайт болон мобайл аппликэйшнээр худалдан авалт хийсэн тасалбар хүчинтэй бөгөөд бусад сувгаар дамжуулан авсан тасалбар хүчингүй болохыг анхаарна уу.
Тоглолтын QR тасалбарыг худалдан авалт хийсэн бүртгэлтэй утасны дугаартай давхар шалган тоглолтод нэвтрүүлнэ.
Зохион байгуулагчдын шаардлагын дагуу чихмэл тоглоом болон цэцэг оруулахгүй болохыг Мөсөн өргөөгөөс мэдэгдлээ.
Нэг ч ялагдаагүй Э.Цэндбаатар 12 дахь тулаанаа Монголд хийнэ
2024.10.28 13:00
Д.Тэмүүлэн Монголын усанд сэлэлтийн спортын түүхэнд бичигдлээ
2024.10.23 10:54
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ