Мал, амьтан тэдгээрийн гаралтай хүнсний бүтээгдэхүүний гол асуудал бол малын эмийн үлдэгдэл юм.
Өсөлтийн болон бусад төрлийн даавар, бүх төрлийн антибиотик, хүнд металл, цацраг идэвхт бодис, хлор, фосфор, азот агуулсан химийн бодис, ургамлын хөнөөлт хортон шавж ба мал амьтны гадаад дотоод шимэгчдийн эсрэг хэрэглэж байгаа бэлдмэлүүд, пестицидийн үлдэгдлийг хянах үндэсний төлөвлөгөөг боловсруулан батлуулсан.
Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг Европын комиссын эрүүл мэнд, Хүнсний хяналт, шинжилгээ, удирдлагын газрын (F1, F4) хоёр шаттай эрсдэлийн үнэлгээнд амжилттай хамрагдсан.
Ингэснээр Европын Холбооны гишүүн орон руу боловсруулсан богийн өлөн гэдэсний экспорт хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдэж, малын гаралтай хүнсний бусад нэр төрлийн бүтээгдэхүүнийг Европын Холбооны гишүүн орон руу экспортлох боломж бүрдлээ.
Жил бүр малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн импортлогч улс Европын комисст дараах мэдээллийг хүргүүлэн төлөвлөгөөг батлуулдаг. Үүнд:
- Үлдэгдлийн хяналтын үндэсний төлөвлөгөөнд тусгагдсан бүтээгдэхүүний үлдэгдлийн хяналтыг хариуцах эрх бүхий байгууллагуудын талаарх ерөнхий мэдээлэл
- Үлдэгдлийн хяналтын төлөвлөгөө/тандалт (мөн өмнөх жилийн төлөвлөгөөний үр дүн)
- Лабораторийн сүлжээ, хүчин чадал, шинжилгээний аргын чадамж
- Хүнсэнд хэрэглэх амьтдад фармакологийн идэвхт бодис болон бусад бодисыг ашиглах зөвшөөрөл олгох эрх зүйн орчин, малын эмийн жагсаалт,
“Малын эмийн үлдэгдлийн хяналт”-ын үндэсний хөтөлбөрийн хүрээнд мал эмнэлгийн лабораториудын үлдэгдлийн шинжилгээний чадавхыг сайжруулах, үлдэгдлийн хяналтын төлөвлөгөө, тандалт зэрэг ажлуудыг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид гүйцэтгэж байна.
Эх сурвалж: Жижиг, Дунд Үйлдвэрийн Газар
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ