Өнөөдөр сар хиртэнэ. Тодруулбал, Улаанбаатар хотын цагаар 23цаг 14 минутэд эхэлж, тавдугаар сарын 6-ны 03 цаг 31 минутэд дуусна. Нийт дөрвөн цаг 18 минут үргэлжлэх ба оргил үе нь тавдугаар сарын 6-ны 01 цаг 22 минутад болох юм. Улаанбаатар Одон орон судлах оргилын байршлаар хиртэотээр хугацааг тооцжээ.
Уг хиртэлт Ази, Австралийн нутаг дэвсгэрээс сайн ажиглагдана.
Сарны хиртэлтийг бүтэн хиртэлт, хагас хиртэлт, хагас сүүдрийн хиртэлт гэж ангилдаг. Сар бүхлээрээ дэлхийн сүүдэрт орох үед болж буй хиртэлтийг сарны бүтэн хиртэлт гэдэг. Дэлхийн сүүдэрт сарны хагас хэсэг орох үед болж буй хиртэлт нь сарны хагас хиртэлт юм. Харин дэлхийн хагас сүүдэр дотор сар оршиж байх үед болж буй хиртэлтийг хагас сүүдрийн хиртэлт гэнэ. Энэ удаа тохиож буй хиртэлт нь сарны хагас сүүдрийн хиртэлт билээ.
Хагас сүүдрийн хиртэлтийн үеэр сар сүүдэртэх боловч бүрмөсөн алга болохгүй мөн өнгө нь хувирахгүй. Сар маш бага хэмжээгээр бүдгэрэх тул нүдээр харж ялгахад бэрх байдаг аж. Гэвч энэ удаагийн хагас сүүдрийн хиртэлт хамгийн гүн сүүдэртэх хиртэлт гэнэ. Ирэх 2042 оны есдүгээр сар хүртэл ийм гүн хагас сүүдрийн хиртэлт тохиохгүй.
Европ, Ази, Австрали, Африк, Номхон далай, Атлантын далай, Энэтхэгийн далай, Антарктид орчмын бүсээс хиртэлт ажиглагдана. Харин нутгийн цагаар бол дэлхий дээрх цэг бүрд өөр өөр байна. Хиртэлтийн нийт 257 минут буюу 4 цаг 17 минут 34 секунд үргэлжилнэ.
Хиртэлтийг эхнээс нь дуустал дөрвөн тэрбум 490 сая хүн буюу дэлхийн хүн амын 56.92 хувь нь харж чадна гэсэн урьдчилсан тооцооллыг гаргажээ.
ОБЕГ: Баян-Өлгий аймагт их цас орж, зам даваа хаагджээ
2024.04.26 13:00
Сэрэмжлүүлэг : Цаг агаарын аюулт үзэгдэл болно
2024.04.13 10:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ