Хөгжлийн банкны гэх гэм буруугийн шүүх хурал 15 дахь өдрөө үргэлжилж байна. "Вертэкс майнинг" компанийн зээлийн асуудалтай холбогдуулан прокурор тодруулга, мэдээлэл авч байна. Шүүгдэгч, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин прокурор болон хохирогч Хөгжлийн банкны төлөөллийн асуултад хариуллаа.
Прокурор: Үндсэн компани нь Энержи ресурс. Үүний туслан гүйцэтгэгч нь "Вертэкс майнинг" компани юм билээ. Үндсэн компани тухайн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Гэтэл туслан гүйцэтгэгч компани нь манайх хэрэгжүүлж байгаа гээд зээл авч болох уу?
Г.Амартүвшин: Миний хувьд болно гэж бодож байгаа. Энержи ресурс олборлох чадваргүй ч юм уу, өөр асуудлаар өөр компанитай гэрээлж болно шүү дээ. Яагаад болохгүй гэж. Хөгжлийн банкны эцсийн зорилго нь Монгол Улсын экспортыг дэмжих төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх шүү дээ. Тэгэхээр нүүрсний экспортыг л дэмжиж байгаа нэг хэлбэр. Намайг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад Засгийн газраас уул уурхайн олборлох салбарыг дэмжих нэн шаардлагатай гэдэг чиглэл барьж байсан. "Вертэкс майнинг" хөрс хуулалтын компани.
Прокурор: Та Х.Ганхуяг гэдэг хүнтэй ямар холбоотой вэ? Х.Ганхуяг тантай найз нөхдийн харилцаатай байсан гээд мэдүүлээд байгаа.
Г.Амартүвшин: Бид хоёр УИХ-ын гишүүд.
Прокурор: "Вертэкс майнинг" компанийн зээл судлагдаж байхад түүнийг таньдаг байсан уу?
Г.Амартүвшин: Би банкны удирдлагын хувьд маш олон компанийн захирлуудыг таньдаг байсан.
Прокурор: Хөгжлийн банкнаас тус компанийн зээлийг судалж байх хугацаанд 2019 оны 12 сарын 10-14-ны өдрүүдэд Улаанбаатараас Сөүл-Сөүлээс Улаанбаатар чиглэлд, мөн зээлийн шийдвэр гарсан үед Х.Ганхуяг, Амартүвшин нар онгоцоор байнга хамт явсан баримт байна. Энэ яамр учиртай юм бол?
Г.Амартүвшин: Прокурор ингэж мушгиж асуухгүй ээ. Миний хувьд гадагшаа явах ховор үзэгдэл биш. 2019 оны наймдугаар сард Сөүл, есдүгээр сард Япон, аравдугаар сард АНУ, арваннэгдүгээр сард Сингапур явсан. Онгоцонд Х.Ганхуягийг харсан. Би бүр урд, Х.Ганхуяг хол, өөр газар суусан байсан. Нэг онгоцоор хамт ниссэн тохиолдлын зүйлийг ингэж болохгүй.
Хөгжлийн банкны төлөөлөл: "Вертэкс майнинг" компанийн хувьцаа эзэмшигч нь ямар компани болохыг та мэдэх үү.
Г.Амартүвшин: Мэдээлэл нь хавтаст хэрэгт чинь байгаа биз дээ.
Хөгжлийн банкны төлөөлөл: Та УИХ-ын чуулганы танхимд үг хэлж, попроогүй шүү. Энэ бол Монгол Улсын шүүх. "Вертэкс майниниг" компаниас танд хандаж явуулсан 4 ширхэг албан бичгийг та мэдэж байгаа юу?
Г.Амартүвшин: Мэдэхгүй.
Хөгжлийн банкны төлөөлөл: "Вертэкс майнинг" компанийн авсан 33 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг өөр компанийн өрийг дарахад ашиглах гэж байсныг мэдэх үү?
Г.Амартүвшин: Юу асуугаад байгаа юм бэ?. Мэдэхгүй, хариулахгүй.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн