Төрийн банк нь Монгол улсын хэмжээнд 500 гаруй салбар нэгж, 4000 ажилтнуудаараа дамжуулан санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлдэг үндэсний ТОП-5 банкны нэг билээ. Улс орны эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг жижиг, дунд бизнес эрхлэгчдээ бойжуулах зорилгоор “Бизнес инкубатор” төвөөрөө дамжуулан зээлийн болон санхүүгийн зөвлөгөө мэдээлэл өгөх сургалтуудыг зохион байгуулж, үйл ажиллгааг нь дэмжин хамтран ажиллаж байна.
Төрийн банк жижиг, дунд бизнес эрхлэгчдийн экспорт, импортын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бизнесээ өргөжүүлэхэд нь туслах зорилгоор Америкийн Нэгдсэн Улсын “Каргилл Файнаншл Сервисес Интернэйшнл” Олон Улсын байгууллага (Cargill Financial Services International Inc)-с гадаад худалдааг дэмжих 25 сая.ам доллар буюу 87 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг татан төвлөрүүллээ. Тус эх үүсвэрийг татсанаар харилцагчдадаа эргэлтийн хөрөнгө, хөрөнгө оруулалт, зээлийн шугам, худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээг илүү өргөн хүрээнд үзүүлэхэд томоохон түлхэц болох юм.
“Каргилл Файнаншл Сервисес Интернэйшнл” Олон Улсын байгууллага нь 1865 онд үүсэн байгуулагдсан 165 тэрбум ам.долларын орлоготой Дэлхийн 70 гаруй улсад хүнс хөдөө аж ахуй, санхүү болон аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг үндэстэн дамнасан томоохон корпораци юм.
Төрийн банк нь 2022 оны санхүүгийн үзүүлэлтээрээ 3.2 их наяд төгрөгийн актив хөрөнгө, 97.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Дундаж давхаргыг дэмжигч, үндэсний тэргүүлэгч банк болох Төрийн банканд итгэл үзүүлэн хамтран ажиллаж буй харилцагч та бүхэнд баярлалаа.
Алтны үнэ түүхэн дээд түвшиндээ хүрлээ
2024.10.23 15:10
Долларын ханш 14 хоногт 35 төгрөгөөр өсчээ
2024.10.23 12:50
Алтны үнэ унц нь $2700 давж, дахин шинэ дээд түвшин тогтоолоо
2024.10.18 12:15
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна