Турк улсад эдийн засгийн чуулганд оролцсон Украин, ОХУ-ын хоёр албан тушаалтан хэрүүл маргаан үүсгэсний улмаас гар зөрүүлсэн тухай "The Daily Beast" мэдээлжээ. Хар тэнгисийн эдийн засгийн хамтын ажиллагааны парламентын ассамблейн дээд хэмжээний уулзалтад Орос, Украины албан ёсны төлөөлөгчид оролцох үеэр энэ хэрэг гарсан байна. Цахим ертөнцөд тавигдсан бичлэгт Оросын нэгэн албан тушаалтан индэрийн өмнө байрлуулсан Украины далбааг урж авч явах үед Украины парламентын гишүүн Александр Мариковский түүнийг хөөж, нударга зөрүүлсэн байна. Мариковский Оросын төлөөлөгчийг шанаадаж, далбаагаа булаан авах үед эргэн тойрныхон нь тэднийг салгажээ.
Өөр нэг бичлэгт Оросын төлөөлөгч Ола Тимофеева чуулганы үеэр үг хэлж байх үед хоёр талын албаны хүмүүс хэрүүл маргаан дэгдээж, бие биенээ түлхэж буйг харуулсан байна. Энэ явдлын дараа Мариковски өөрийн фэйсбүүк хуудаснаа "Манай тугнаас, Украинаас сарвуугаа тат. Бузар Орос!" гэсэн гарчигтай зодооны видеог нийтэлсэн байна.
ЭХ СУРВАЛЖ : BUSINESS INSDER
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ