surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Улаанбаатарт 18 хэмийн дулаан байна

Улаанбаатарт 18 хэмийн дулаан байна

2023 оны 05-р сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор +7...+12 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар +3...+8 градус дулаан, бусад нутгаар -2...+3 градус дулаан, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор +2...+7 градус, Их Нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Завхан голын эх, Идэр, Байдраг, голын хөндийгөөр +7...+12 градус, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +16...+21 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +16...+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -2...-4 градус, өдөртөө +16...+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -4...-6 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1