Өчигдөр\2023.05.07\ Лондон хотын төвд Их Британийн хаан Гуравдугаар Чарльзын титэм зүүх ёслол боллоо.
Өнгөрсөн оны есдүгээр сард хатан хаан Элизабет 96 насандаа таалал төгссөний дараа Чарльз хаан ширээг залгамжилсан юм.
Титэм зүүх ёслол нь уламжлал ёсоор өмнөх хааныг оршуулснаас хойш хэдэн сарын дараа “тохиромжтой цаг үед” болов.
74 настай Чарльз тус улсын хаант ёсны 1,000 орчим жилийн түүхэнд хамгийн өндөр насандаа титэм зүүсэн эрхэм болж байна.
Түүний эх хатан хаан Элизбет хамгийн удаан төр барьсан Британийн хаан болж түүхэнд бичигдсэн билээ.
Элизабет нь хаан эцгээ 1952 онд нас барсны дараа титэм зүүсэн бөгөөд 13 дугаар зуунд баригдсан Уэстминстер Аббэй ордонд болсон титэм зүүх ёслолын ажиллагаанд 2,300 орчим хүндэт зочин урилгаар оролцсоны 100 орчим нь дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд, хаад язгууртнууд байжээ.
Чарльзын ёслол 70 жилийн өмнө болсон Элизабетын ёслолоос харьцангуй цомхон болж өнгөрсөн юм.
Тухайлбал хатан хааны титмийн ёслолд 8,000 орчим зочин уригдаж байжээ.
Ёслолын дараа болдог уламжлалт баярын жагсаал 70 жилийн өмнө 8 км урт зам туулж байсан бол энэ удаа 2 км зам туулсан байна.
Дэлхийн томоохон улс гүрнүүдээс АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар ёслолд оролцоогүй аж.
АНУ-аас тэргүүн хатагтай Жилл Байден, Хятадын талаас дэд ерөнхийлөгч Хан Зэнь оролцжээ. БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин, түүний гэргий Пэн Лиюань нар хаан Чарльз, хатан Камилла нарт баярын мэндчилгээ ирүүлсэн байна.
Титэм зүүх ёслолын ажиллагаанд оролцсон гадаадын удирдагчдыг Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Европын Холбооны гүйцэтгэх засаглалын тэргүүн Урсула фон дер Ляйен нар тэргүүлжээ.
Ёслолын ажиллагаанд 2 сая орчим Британийн иргэн оролцох тооцоог Лондон хотын цагдаагийн газар гаргаж, дэг журам сахиулах арга хэмжээг авч ажилласан байна.
Хатан хаан Элизабетыг нас барсны дараа Британийн олон нийтийн дунд хаант засаглалд эргэлзэх эргэлзээ нэмэгдсэн хүнд хэцүү цаг үед Чарльз хаан болж байна.
Өчигдрийн\2023.05.07\ ёслолын үеэр зарим хүмүүс хаант засаглалыг эсэргүүцсэн үйлдэл гаргасан юм. Тэдний зарим нь эдийн засгийн хямралтай хүнд цаг үед ийм нүсэр ёслолын ажиллагаа зохион байгуулж байна хэмээн шүүмжилж байв. Харин Букингэмийн ордон энэхүү ёслолын ажиллагаа Их Британийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа юм.
Энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр Британичуудын хэрэглээ нэмэгдэж, эдийн засагтаа $10 тэрбумын өсөлт авчрах тооцоог зарим судлаачид гаргажээ.
Хаан Чарльз, хатан Камилла нар титмийн ёслолын дараа төрийн алтан сүйх тэргээр Букингэмийн ордонд буцаж ирсэн бөгөөд тэднийг 7,000 орчим цэрэг дагалдсан байжээ. Уг сүйх тэргийг 1831 оноос хойш ашиглаж буй аж.
Шинэ хаан, хатан хоёр уламжлал ёсоор ордны тагтан дээрээс Британийн агаарын зэвсэгт хүчний нисэх онгоцны үзүүлбэр үзэж сонирхжээ.
Уг үзүүлбэрт дэлхийн хоёрдугаар дайны үеийн онгоцноос эхлээд хамгийн орчин үеийн нийт 60 онгоц оролцох төлөвлөөтэй байсан ч бүрхэг, бороотой цаг агаарын улмаас тоог нь хязгаарласан байна.
Дидди мэдээллийг нь задруулсан гэж засгийн газраа буруутгалаа
2024.10.10 13:00
Дайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх ял оноолоо
2024.04.26 14:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна