Өмнөд Америк тивийн Перу улсад нэгэн бүтэлгүй хулгайн хэрэг гарсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Перугийн төв бүсийн Уанкайо хотын нэг дэлгүүрээс Ням гарагийн шөнө гурван этгээд дэлхийд алдартай брэндүүдийн 200 ширхэг пүүзийг хулгайлсан байна.
Гэвч тэдгээр нь бүгд зөвхөн баруун хөлийн буюу өрөөсөн пүүз байсныг дэлгүүрийн эзэн ярьжээ.
Алдагдсан барааны үнийн дүн 50,000 соль ($13,400) болсон байна. Харамсалтай нь хулгайч нар үүнээс ашиг олох боломжгүй болжээ.
Ням гарагийн шөнийн 3:30 цагийн үед гурван этгээд дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэж ороод хайрцагтай пүүзнүүдийг гурван дугуйт мотоциклд ачиж явсан нь хяналтын камерт бичигдсэн байна.
“Бид уг гэмт хэрэгтэй холбоотой баримтуудыг цуглуулж дууссан. Хачирхалтай нь тэд зөвхөн баруун хөлийн пүүзнүүдийг хулгайлсан байна. Дүрс бичлэг, хурууны хээг ашиглан тэднийг илрүүлэх боломжтой” гэж цагдаагийн газрын дарга Эдуан Диаз орон нутгийн хэвлэлд ярьжээ.
Эх сурвалж: BBC
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ