surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Хүүхэд өсгөхөд хамгийн өндөр өртөгтэй улсуудын жагсаалтыг Хятад тэргүүлжээ

Хүүхэд өсгөхөд хамгийн өндөр өртөгтэй улсуудын жагсаалтыг Хятад тэргүүлжээ

Хүүхэд өсгөхөд хамгийн өндөр өртөгтэй улс орнуудын жагсаалтыг Хятад тэргүүлж, удаагаар Өмнөд Солонгос улс бичигджээ. Хятад улс хүн амын тоогоороо 1950 оноос хойш дэлхийд тэргүүлсээр ирсэн ч 2022 онд тус улсын хүн амын тоо 850 мянгаар буурч 1.4 тэрбумд хүрч, үүнээс хойш төрөлтийн тоо буурсаар байна. Орчин үеийн завгүй хэв маяг, эдийн засгийн хүнд дарамтаас улбаалан Хятадын залуу гэр бүлүүдийн 77.4 хувь нь хүүхэд төрүүлэхийг хүсэхгүй байгаагаа 2017 оны үндэсний хэмжээний судалгаанд дурдаж байжээ. 

Хятадад хүүхэд өсгөх зардал нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээс 6.9 дахин их байна. Харин Өмнөд Солонгост хүүхдийг 18 нас хүртэл нь өсгөх зардал нэг хүнд ногдох ДНБ-ээс 7.79 дахин их, Германд 3.64 дахин их, Франц улсад 2.24 дахин их байна. 

Хятад улс 1979 оноос эхлэн "Нэг хүүхдийн бодлого" баримтлан нэг гэр бүл нэгээс илүү хүүхэдтэй байхыг хориглодог байв. Улмаар 2013 оноос хөдөлмөрийн чадвартай хүн амын тоо эрс буурсны улмаас нэг хүүхдийн бодлогыг аажмаар сулруулан, 2015 оноос хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрч эхэлсэн юм. 

Гэсэн ч Хятад эмэгтэйчүүдийн хүүхэд төрүүлэх тоо өдгөө 6-аас 1.1 болон буураад буй. 2019 онд Хятадад түүхэн дэх хамгийн бага буюу 15 сая хүрэхгүй хүүхэд төржээ. 

 

 Эх сурвалж: South China Morning Post

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1