Монгол Улсын гавьяат тамирчин Б.Болдын нэрэмжит чөлөөт бөхийн мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээнд Дархан аварга А.Сүхбат 100 кг-ын жинд хүч үзэж байна. Тэрбээр 23 жилийн дараа чөлөөт бөхийн дэвжээнээ гарч буй аж.
Спортын төв ордонд энэхүү тэмцээн болж буй бөгөөд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тус тэмцээнд амжилттай оролцсон тамирчид ирэх аравдугаар сарын 17-22-нд Грекийн Лоутраки хотод болох мастеруудын ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох аж.
Сануулахад, Дархан аварга А.Сүхбат сарын өмнөөс Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллах болсон байна. Спортын холбооны ерөнхийлөгч нар тэр бүр тэмцээнд зодоглоод байдаггүй ч Дархан аварга А.Сүхбатын хувьд улс төрд хөл тавьсан алдаагаа засахаар спортдоо эргэн ирэв үү гэх дуулиан дагуулаад байна. Тэрбээр үндэсний бөхийн спортоор өрсөлдөж байхдаа уран мэхийг уралдуулан барилдаж наадамчин олноо шуугиулж явсан нь бий. Гэвч зодог тайлан, улс төрд хүч үзсэнээр болж, бүтэхгүй зүйлтэй нэр холбогдох болсон. Тухайлбал, 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаанд хамаарал бүхий компани нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас зээл авсан асуудалд нэр холбогдож, дуулиан дагуулсан удаатай. Тодруулбал, отгон дүү А.Баттөгсийнх нь эхнэр Г.Буяндэлгэрийн “Түгээмэлтүмэн хишиг" компани 2017 онд ЖДҮХС-гаас 800 сая төгрөгийн зээл авсан байсан юм.
Гэрэл зургийг Н.ГАЛБАДРАЛ
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй