УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөл үл хөдлөх хөрөнгийн зуучаар ажиллахдаа их хэмжээний татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн, энэ мөнгөнийхөө зүсийг хувиргахын тулд үл хөдлөх хөрөнгийг их хэмжээгээр худалдан авч, бусдад түрээслүүлэн ашиг олдог хэрэгт буруутгасан. Мөн нүүрсний автомашинуудын цувааг зохицуулдаг гол хүний хувьд 50 тэвш буюу нэг галт тэрэг нүүрсийг түрүүлж гаргахын тулд 400-450 сая орчим төгрөгийн хахууль авсан. Үүнд нь, албаны дарга М.Цогт нарын 16 хүнийг холбогдуулан шалгаж эхэлжээ. М.Цогт нь Улаанбаатар төмөр замд 22 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай нэгэн бөгөөд Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Москва хот дахь төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байгаад дээрх албанд томилогджээ. Албан эх сурвалжийн мэдээллээр бол,
-С.Батдөлийг 2018 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулж олсон орлогоос их хэмжээний татварт ноогдох орлого буюу 700 орчим сая төгрөг Баянгол дүүргийн XXV хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд болон өөрийн гэртээ нууж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд нь,
-Мөн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн улмаас олсон орлого болох 7,3 тэрбум төгрөгийг мэдсээр байж түүнийг ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2022 онд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зэргээр өөрчилж, байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэлд нь яллагдагчаар татсан байна.
Тиймээс С.Батдөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн нэгдэх эхсэг (татвараас зайлсхийх) мөн хуулийн 18,6 дугаар заалтын хоёрдахь хэсгийн 2,2 дахь (мөнгө угаах) заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.
Алтны үнэ түүхэн дээд түвшиндээ хүрлээ
2024.10.23 15:10
Долларын ханш 14 хоногт 35 төгрөгөөр өсчээ
2024.10.23 12:50
Алтны үнэ унц нь $2700 давж, дахин шинэ дээд түвшин тогтоолоо
2024.10.18 12:15
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй