surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

ЦЕГ: Тоглоомын талбайд хүүхэд зодсон гэх иргэнийг олсон, шалгалтын ажиллагаа явуулж байна

ЦЕГ: Тоглоомын талбайд хүүхэд зодсон гэх иргэнийг олсон, шалгалтын ажиллагаа явуулж байна

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хүүхдийн тоглоомын талбайд нэгийгээ бөмбөгөөр санамсаргүй цохисон явдал болжээ. Улмаар бөмбөгт оногдсон хүүгийн аав хамт тоглож байсан хүүхдэд гар хүрсэн бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад буй.

Цагдаагийн байгууллагаас энэ талаар тодруулахад "Хүүхэд зодсон гэх иргэнийг олсон. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно" гэв.

Энэ явдалд иргэд бухимдаж, тоглоомоос болж хүүхдэд зодлоо хэмээн шүүмжилж байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1