Зам тээврийн нэгдсэн систем, ялангуяа тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын RFID дэд системийн хэрэгжилттэй холбогдох албаныхан танилцав.
Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газарт УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар ажиллалаа. Тус газар тээврийн хэрэгсэлтэй холбоотой дараагийн “E-mongolia” болгох зорилгоор Зам тээврийн нэгдсэн системийг хөгжүүлж байна. Үүний дэд систем болох RFID бол Улаанбаатар хотын 654 мянган тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, хяналтыг сайжруулах үндсэн зорилготой. Өнөөдрийн байдлаар RFID уншигч 161 шонг байршуулж, туршилтын ажлууд хийгдэж байгаа бөгөөд оношилгоонд ороогүй, даатгал, татвараа төлөөгүй гэх мэт зөрчилтэй тээврийн хэрэгслийн илрүүлэлт нэмэгдэж байгаа аж.
Мөн түүнчлэн энэ ондоо багтаж Улаанбаатар хотын иргэд газрын зургийн суурь системийг ашиглах боломжтой болно. Тус системд нийтийн тээвэр, хүүхдийн автобусны байршил, маршрут, засвартай, түгжрэлтэй зам, зогсоолын мэдээлэл зэргийг бодит цагийн горимоор харуулах аж.
Одоо ашиглаж байгаа googlemap, smartbus зэрэг системээс ялгаатай нь дээрх үзүүлэлтүүдийг газрын зураг дээр дэлгэрэнгүй харуулах тул зорчигч тээврийн хэрэгслийнхээ сонголтыг хийхээс эхлээд маршрутаа бүтнээр нь урьдчилан төлөвлөх боломжтой болох юм байна.
Байнгын хорооны дарга Э.Батшугар өмнөх уулзалтаар хэлж байсанчлан RFID системийг зам тээврийн хөдөлгөөнийг ухаалгаар зохицуулж, түгжрэлийг бууруулахад ашиглах нь илүү үр дүнтэйг онцлов. Лондон, Москва зэрэг хотод гэрлэн дохион системтэйгээ холбосноор замын хөдөлгөөн, уулзварын нэвтрэлтийг бодит цагийн горимоор жигд хуваарилж, түгжрэлийг 20 хүртэл хувиар бууруулсан сайн жишиг олон бий. Нэгэнт багагүй хөрөнгө зарцуулж, гараанаас гаргасан энэхүү системийг илүү ухаалгаар ашиглах зорилтыг хэрэгжүүлэх чиглэлийг дахин өглөө.
Эдгээр ажлууд болон цахим технологийн тусламжтайгаар ухаалаг Улаанбаатарыг бий болгоход Инновац, цахим бодлогын байнгын хороо хууль, эрхзүй, бодлогын талаас идэвхтэй ажиллахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн