Ахмадууд улсдаа насаараа нийгмийн даатгал төлөөд ч үр өгөөжийг нь хүртэж чаддаггүй. Эмэгтэй 55, эрэгтэй 60 насанд өндөр насны тэтгэвэрт гардаг ч хэдхэн жил хаанаа ч хүрэлцэхгүй тэтгэврийн хэдхэн төгрөгөөр амь зууж байгаад ч насан эцэслэдэг. Учир нь, монгол хүний дундаж наслалт 73 гэж тооцсон байдаг. Тиймээс ч насаараа хөдөлмөрлөсөн ахмадууд тэтгэврийн хэм хэмжээг нэмэгдүүлэх, аль нэг нь насан эцэслэсэн тохиолдолд нөгөөд нь хувь олго гэдэг ч төр, засаг нүдэн балай, чихэн дүлий явсаар ирсэн. Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан билээ. Үүнд, хэд хэдэн онцлох зүйл заалтыг тусгаж өгсөн ба баталсан тохиолдолд ахмадуудад нэн таатай эрх зүйн орчинг бүрдүүлэх юм. Тухайлбал,
-Тэтгэврийг зөрүүг арилгаж, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар хуульчилсан ба орлогын тодорхой хувийг Хуримтлалын нэгдсэн санд байршуулах замаар эрүүл мэнд, боловсрол, орон сууцны санхүүжилтийн эх үүсвэрт зарцуулах нөхцөлийг бүрдүүлнэ.
-Нэрийн дансны орлогын тодорхой хэсгийг хууль ёсны өв залгамжлагчид өвлүүлэхээс гадна хувийн нэмэлт тэтгэврийн хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөл бүрдүүлэхээр төсөлд тусгажээ.
-Хуулийн төсөлд ахмадуудын хүсэн хүлээдэг тэтгэврийн хэмжээг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ гэх гол заалтыг оруулж өгсөн ба тэтгэвэр авах шударга тогтолцоо бүрдүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлж, 20-иос дээш жил шимтгэл төлсөн жил тутамд тэтгэвэр бодох хувийг нэмэгдүүлэхээр заажээ. Мөн тэтгэвэр авагч эхнэр, нөхрийн аль нэг нь нас барсан тохиолдолд үлдсэнийнх нь өндөр насны тэтгэврийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлдэг байхаар тусгажээ.
Цаашлаад Б.Пүрэвдорж гишүүн тэтгэврийг долоо биш таван жилээр тооцохыг шаардаж буй. Түүний өргөн барьсан хуулийн төслийн гол заалт энэ бөгөөд харин Т.Аюурсайхан сайдын өргөн барьсан төсөлд ч энэ нь биеллээ олжээ. Тодруулбал, тэтгэвэр бодох сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцох дараалсан долоон жилийг тав байхаар тусгажээ.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ