Цахим Хөгжил, Харилцаа Холбооны яам(ЦХХХЯ)-наас "Шил ажиллагаа"-ны хүрээнд Shilen.gov.mn сайтад нээлттэй байршуулсан мэдээллийн талаар танилцууллаа.
Энэ удаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хоёр тусгай сан, Улсын авто замын сан, Соёл урлагийг дэмжих сангийн мэдээллийг нийтэд ил байршуулжээ.
ЦХХХ-ны сайд Н.Учрал "Нийгмийн халамжийн сан нь 2008 оноос хойш 7.5 их наяд төгрөгийг давхардсан тоогоор 21.6 сая иргэнд халамжийн 14 төрлөөр зарцуулсан байна. 2022 оны жилийн эцсийн байдлаар 515.6 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 1.3 сая иргэнд олгосон байна.
Халамжийн сангийн зарцуулалтын 14 төрлөөс гурав нь буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэнд, ахмад настай иргэнд, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлдэг 967 хуулийн этгээдэд олгосон санхүүжилтийн мэдээллийг ил болгосон.
2021-2023 онд хандив тусламж, тээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого, хүүхдэд зориулсан соёл урлагийн тоглолтын орлого зэргээс нийт 11 тэрбум төгрөг Хүүхдийн төлөө санд цугларчээ. Үүнээс 106.7 сая төгрөгийг нийт 45 хүүхдэд хоёр төрлөөр зарцуулсан мэдээлэл Shilen.gov.mn сайтад байршсан" хэмээв.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн