БНСУ-д Хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн (ААШТ) болж байна. 49 улсын 400 гаруй тамирчин хүч үзэж буй тивийн аваргын төлөөх тэмцээн тавдугаар сарын 4-14-ний өдрүүдэд үргэлжлэх юм.
Манай тамирчдаас өнөөдөр\2023.05.08\ “Аврагч” спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Ануужин 64 кг жинд огцом болон түлхэлттэй өргөлтийн төрөлд хүч үзэн нийт гурван алтан медаль хүртлээ.
Түүний хувьд 2022 оны ААШТ-ээс огцом өргөлтөөр хүрэл, нийлбэр дүнгээр мөн хүрэл медаль хүртэж байсан.
Монголын багийн бүрэлдэхүүнд Б.Эрдэнэзул (49 кг), Э.Энхтамир (59 кг), Б.Хонгорзул (59 кг), Г.Ануужин (64 кг), Г.Энэрэл (71 кг), М.Анхцэцэг (81 кг) нарын тамирчид багтаж буй.
Шигшээ багийн дасгалжуулагчаар Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Дэнсмаа нар ажиллаж байгаа.
Түүнчлэн Багийн ахлагч, Монголын хүндийг өргөлтийн холбооны Ерөнхийлөгч Б.Эрдэнэжаргал, Зүүн Азийн Хүндийг өргөлтийн холбооны Дэд ерөнхийлөгч Ч.Даваадорж, Монголын хүндийг өргөлтийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Үенбаатар, Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Эрдэнэболд, Б.Золбоо нараас бүрдсэн албаныхан тамирчид, дасгалжуулагчидтай хамт БНСУ-ыг зорьсон юм.
Нэг ч ялагдаагүй Э.Цэндбаатар 12 дахь тулаанаа Монголд хийнэ
2024.10.28 13:00
Д.Тэмүүлэн Монголын усанд сэлэлтийн спортын түүхэнд бичигдлээ
2024.10.23 10:54
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ