surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Алт олборлолтын урагшилалт, ухралт

Алт олборлолтын урагшилалт, ухралт

Алт нь үнэт металлын бүлэгт багтдаг дан элемент бөгөөд зөв биш хэлбэртэй, мөлгөржсөн мөхлөг, хайрслаг, мөчирлөг, цул байдлаар тохиолддог, 1082 градуст хайлдаг, 19.3 гр/см куб нягттай хүнд метал юм.

Монголбанкны 1гр алт худалдаж авах дундаж ханш 100642 төгрөг байна

Монгол Улсын хэмжээнд алтны анхны албан ёсны олборлолт 1900 оноос эхтэй гэж үздэг. Тодруулбал, Орос-Манж-Монголын хамтарсан “Монголор” нэгдэл 1900-1919 онд 20 орчим тонн алт олборлосон гэх мэдээлэл бий.

Монголын түүхийн тайлбар толь

Уул уурхайн салбарын анхны дүрмийг 1913 онд “Олон зүйлийн уурхайг нээж, шийтгэх дүрэм” нэртэйгээр Богд хаан гаргаж байсан. Дараагаар нь 1923 онд “Ардын засагт Монгол Улсын уурхайн дүрэм” гэж батласан.

Алтны салбарын өсөлт ардчилсан чөлөөт зөх зээлд шилжсэнээс хойш огцом өссөн. Тухайн үед Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат санаачлан “Алт” хөтөлбөрийг эхлүүлж байсан. Уг хөтөлбөр нь эдийн засгийн хувьд Монгол Улсыг өөд зүтгүүлж байсан ч, байгаль орчны экосистемийг ихээр сүйтгэж байсан хор уршигтай.

П.Очирбат: Зах зээлийн үнэ нь өндөр байгаа энэ мөчид алт олборлолтыг бүх  талаар дэмжих хэрэгтэй DNN.mn

Тухайлбал, 2001 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд уул уурхайн салбараас хамааран 5.8 мянган га газарт эвдрэл орсон гэх мэдээлэл байдаг. Үүний 5.36 мянган га нь 1992-2000 оны хооронд эвдэрчээ.

Учир нь, Алт хөтөлбөр эхэлж байх үед буюу 1992-1996 онд уул уурхайн компаниудын техникийн нөхцөл байдал муу, нөхөн сэргээлтийн талаарх ойлголт байхгүй байсан нь байгаль орчныг ийн сүйдэлсэн байна.

Алтхөтөлбөрийг санаачлагч, Монгол Улсын Ерөнхийлөгч асан, академич П.Очирбат: “Алт хөтөлбөрөөр олсон олз ч их бий, гарсан гарз ч их бий. Жилд 600 кг-ыг олборлодог байсан бол 2005 онд 24000 кг болж нэмэгдсэн. Ингэж байж тэр эдийн засгийн уналтыг зогсоох, тогтворжуулах, зарим талаараа өсөлтийн суурийг бий болгож чадсан хөтөлбөр. Гаднаас мөнгө төгрөгийн зээл авъя гэхэд манай улсын төлбөрийн чадвар ямар байгааг их харна. Ямар ч валютын нөөцгүй, төлбөрийн чадваргүй улсад зээл өгөх хүн олдохгүй. Тийм болохоор төлбөрийн чадвартай болгох, валютын нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай тулгарсан. Ингэж байж гаднаас зээл тусламж авч чадна. Хөрөнгө оруулагчид төлбөрийн чадвар ямар байгааг л хамгийн эхлээд хардаг шүү дээ.

Манай улс алтыг мөнгөн ус, цианидын аргаар олборлож ирсэн. Уул уурхайгаас үүдэлтэй эдгээр химийн эрсдэлд алт олборлогчид төдийгүй нутгийн иргэд ихээр өртдөг. Тэгвэл юун түрүүнд тус бодисуудын хор нөлөөний талаар танилцуулъя.

МӨНГӨН УС

Мөнгөлөг өнгөтэй, шингэн төлөв байдалд оршдог элемент буюу металл мөнгөн ус нь устгах боломжгүй, задрахгүйгээр байгальд тэр чигээрээ үлддэг маш хортой хүнд металл юм. Үүнийг алтны хүдэр баяжуулахад ашигладаг.

Have You Touched Liquid Mercury?

Анх 1910 оноос “Монголор” хэмээх Орос, Хятадын хамтарсан компани Сэлэнгийн сав газар алт олдворлохдоо мөнгөн ус хэрэглэж байсан гэдэг. 1960-аад оны үед алт угаах үйлдвэрээс ихээхэн мөнгөн ус алдаж асгаснаас Бороо голын нэгэн тохойд их хэмжээний мөнгөн ус хуримтлагдсан байдаг. Жил бүр хэрэглэж байгаа мөнгөн усны хэмжээ Борнуур, Баянгол, Сүмбэр сумдад хагас тоннд хүрч байгаа талаар Японы “JICA” байгууллагаас таван жилийн өмнө гаргасан судалгааны тайланд тодорхой бичсэн буй. /gogo.mn 2008 он/

Олон улсын судалгаанаас үзэхэд идэвхтэй үйл ажиллагаа эрхэлдэг алт олборлогчид, алтны худалдаачдын 3 хүн тутмын 1 нь металл мөнгөн усны ууршилтаас шалтгаалсан архаг хордлогоор шаналж байна.

Үндэсний статистикийн хорооны 2016 онд хийсэн судалгаагаар 15 аймгийн нийт 34 сум, нийслэлийн Багахангай дүүрэгт 5108 иргэн алтны бичил уурхай эрхэлж байгаа нь тогтоогджээ. Харин тэдний 1415 нь хувиараа буюу хууль бусаар алт олборлодог аж. Харин Монголбанкинд 2017 онд нийт 20.01 тонн алт тушааснаас 12.66 тонн буюу 63.3 хувийг бичил уурхайчид нийлүүлсэн байна. Эрүүл мэндийн байгууллагаас 2012, 2014 онуудад түүврийн аргаар алтны үндсэн орд бүхий 12 сумын 308 алтны бичил уурхай эрхлэгчид үзлэг, шинжилгээ хийхэд цус, шээсэн дэх мөн гөн усны агууламж нь 14.3-24.5 хувьтай гарчээ. /ЗГМ сонин 2019 он/

ЦИАНИД

Цианид нь металлуудтай урвалд орох өндөр эрмэлзэлтэй шинж чанартай, үхэлд хүргэх аюултай ба өнгөгүй хий (циант устөрөгч), өнгөгүй шингэн, эсвэл талст, нунтаг, эсвэл үрлэн хэлбэртэй (натрийн цианид гэх зэрэг натрийн давс) оршдог. Тус химийн бодис нь байгаль дээр ялгарч байдаг химийн нэгдэл бөгөөд зарим ургамлын төрөл болон утаат тамхинд ихээр агуулагддаг.

Л.Жаргалсайхан: Монголд цианитын хууль бус хэрэглээ байхгүй

Цианид усанд алдагдвал маш бага агууламжтай байсан ч тус бодисонд маш эмзэг загас болон бусад усны амьтдыг үхүүлдэг.

Цианид нь асар хортой химийн бодис. Цианидын давсыг бага тунгаар залгисан ч өртсөн даруйдаа хорны эсрэг эмчилгээ хийлгэхгүй бол асар богино хугацаанд амь насаа алдах аюултай. 120-150 мг/м 3 хийгээр амьсгалсан тохиолдолд амь насанд аюултай гэмтэл авах бөгөөд 30-60 минутын дараа нас бардаг бол 300 мг/м3 цианидын хийгээр амьсгалахад шууд үхэлд хүргэдэг.

Монгол Улсын хувьд мөнгөн ус, цианид нь химийн хорт болон аюултай бодисын ангилалд багтах бөгөөд бичил уурхайд хэрэглэхийг хориглодог. Харин том уул уурхайд холбогдох зөвшөөрлийн дагуу ашигладаг.

АЛТ ОЛБОРЛОХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ КОМПАНИУДЫН ЖИШЭЭ

 

Эдгээр алт олборлож буй компаниуд бол ердөө наад захын цөөн жишээ. Үүний цаана маш олон компаниуд бий. Ийм байдлаар тэд Монгол Улсын нутаг дэвсгэрийг ухах зөвшөөрөлтэй байгаа ч, буцаагаад стандартын дагуу нөхөн сэргээх үүргээ биелүүлдэг нь 10 дотор л тоологдох жишээтэй.

НӨХӨН СЭРГЭЭЛТ

Нөхөн сэргээлт нь эко тогтолцооны үйл ажиллагаа болон газар хөрсний үржил шимийг хуучин хэвэнд нь буцаан оруулах зорилготой.

Уул уурхайн хор хохирлыг ерөнхийдөө нүдэнд үзэгдэх, нүдэнд үл үзэгдэх гэж хоёр ангилдаг. Нүдэнд үзэгдэх хохиролд ус бохирдох, тоос гарах, ой тал сүйдэх зэрэг ордог. Харин нүдэнд үл үзэгдэх хохиролд хөрсний бохирдол, янз бүрийн хүнд метал, химийн бодисоор бохирдсон орчин ургамлаар дамжиж хүн амьтны биед нөлөөлдөг. Энэ нь удаан хугацааны турш мэдэгдэхгүйгээр далд явагддаг учир хамгийн хор хөнөөлтэйд нь тооцогддог аж.

Өнөөдрийн байдлаар томоохон уурхайн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд нөхөн сэргээлт хийж байгаа боловч, хувиараа ашигт малтмал олборлож буй иргэд хөрсөө сэндийчээд нөхөн сэргээлтээ орхигдуулсаар байна. Тэд бол бидний нэрлэж хэвшсэн “нинжа” гэх нөхөд. Тэдгээрийн хууль бус үйл ажиллагааг холбогдох хяналтын байгууллага тэр бүрчлэн шийдэж, тогтоож чадахгүй байгаа нь өнөө цагт экосистем хурдацтай алдагдаж байгаагийн нэгэн саар түлхэц болоод буй.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон га талбайд нөхөн сэргээлт хийх ажил тусгагдсан байдаг. Энэ хугацаанд нийт 8,000 га талбайг нөхөн сэргээх шийдвэрийг Засгийн газар гаргасанУлмаар БОАЖЯ, ЦЕГ-ын экологийн цагдаагийн алба хамтран "Нөхөн сэргээлт-2024" ажлыг эхлүүлсэн байдаг. 

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ on Twitter: "БОАЖЯ 2020 ОНЫ ОНЦЛОХ  АЖЛАА ТАЙЛАГНАЖ БАЙНА. Нөхөн сэргээлтийн тусгай дансанд төвлөрсөн мөнгөөр  АНХ УДАА Архангай аймгийн Цэнхэр суманд нөхөн сэргээлтийн ажлыг ...

Өнгөрсөн 2021 онд хууль бус ашигт малтмал, бичил уурхай олборлолтын улмаас эзэнгүй орхигдсон 758,15 га талбай буюу 9.4 хувьд нөхөн сэргээлт хийсэн аж. Тодруулбал, биологийн нөхөн сэргээлтийн 95,1 га талбайд, техникийн нөхөн сэргээлтийг 661,55 га талбайд хийжээ.

Нөхөн сэргээлт арга хэмжээний хүрээнд нийт 8,000 га талбайд ажиллах юм. Үүнээс:

  • Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж ашиглаж байгаад орхисон 4,398 буюу 54.9 хувь 
  • Бичил уурхайн олборлолтын улмаас эвдэгдсэн 1,077 га газар буюу 13.4 хувь
  • Хууль бус гар аргаар ашигт малтмал олборлосон 1,687 га буюу 21 хувь талбай тус тус эвдэрсэн байгаа юм.

Угтаа хууль бус иргэдийн үйл ажиллагааг байгаль сүйтгэхээс өмнө илрүүлбэл, энэ мэт араас нь цэвэрлэдэг үйл ажиллагаа тасарч, цөөхөн хэдэн Монголчууд эрүүл энх, саруул ухаантай орших биз ээ. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1