Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг татварын тухай мэдлэг, мэдээллээ сайжруулах өдрүүд болгон өнгөрүүлдэг.
Энэ үеэр хүүхэд, залууст татварын боловсрол олгох, татвар төлөгч иргэд, ААН-үүдэд татварын хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлийг таниулах, татвар төлөгчдөдөө талархах, сурталчлах ажлууд хийдэг.
Татварын багц хууль 2019 онд шинэчлэгдсэнтэй холбоотойгоор татварын албаны бүх үйл ажиллагаа 100 хувь цахимжжээ. Энэ удаагийн “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг иргэд, хуулийн этгээдүүдэд цахим үйлчилгээг уриалах, танилцуулах, үйлчилгээ авах зааврыг хүргэхээр “Цахимаар үйлчлүүлье” уриатай тэмдэглэж байна.
“Үйл ажиллагаа бүрэн цахимжсан, биеэр ирж, танил тал хайх хэрэггүй. Нэгэнт татварын тайланд алдаа байна гэдгийг систем заасаар байхад хүчээр засварласан бол засварлагч өөрөө (тухайн байгууллагын нягтлан) хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал онцлов.
Тус өдрүүдээр татварын ерөнхий газар болон бусад төрийн албад танхимын сургалт зохион байгуулах, сурагчид, оюутнуудад татварын боловсрол олгох хичээл заана.
Цахимаар татварын үйлчилгээ авах холбоос:
Алтны үнэ түүхэн дээд түвшиндээ хүрлээ
2024.10.23 15:10
Долларын ханш 14 хоногт 35 төгрөгөөр өсчээ
2024.10.23 12:50
Алтны үнэ унц нь $2700 давж, дахин шинэ дээд түвшин тогтоолоо
2024.10.18 12:15
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй