"Доха-2023" жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний хоёр даь өдөр\2023.05.09\ эрэгтэйчүүдийн 66 кг жинд Үндэсний шигшээ баг, "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү хүрэл медалиар энгэрээ мялааж Дэлхийн хос медальтан боллоо.
Тодруулбал тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд "Токио-2020" олимпийн мөнгө, "Будапешт-2021" ДАШТ-ийн хүрэл медальт Гүржийн Важа Маргвелашвилиг нэмэлт цагт есөн минут даралтаар яллаа.
Ё.Басхүү Дэлхийн Аваргаас хоёроос дээш медаль хүртсэн Монголын тав дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө Хөдөлмөрийн Баатар Х.Цагаанбаатар, Д.Сумъяа, М.Уранцэцэг, Гавьяат тамирчин Г.Болдбаатар нарбн тамирчид эгнэдэг билээ.
Тус жингийн Аваргын алтан медалийг Япон улсын тамирчин Абэ Хифүми зүүж, Жоширо Марүяама мөнгөн медалийн эзэн боллоо.
Харин эмэгтэйчүүдийн -52 кг жинд Япон улсын тамирчин Абэ Үта түрүүлж, Узбекистаны Диёора Келдиёорва мөнгө, Францын Амандине Бушар болон Италийн Одетте Жиуффрида нар хүрэл медаль хүртлээ.
Ийнхүү ах дүү Абэ нар дахин аваргын алтыг уургалж, Дэлхийн аваргын дөрвөн алтаар энгэрээ мялаан домгуудын эгнээнд жагсаж байгаа юм.
Могой жилийн наадмын өнгө /ҮНДЭСНИЙ БӨХ/
2025.07.07 09:00
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ