surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Төрийн албаныхны халимаг, өндөр өсгийтөд санаа тавихаас илүүтэй ёс суртахуунд нь анхаарна уу 

Төрийн албаныхны халимаг, өндөр өсгийтөд санаа тавихаас илүүтэй ёс суртахуунд нь анхаарна уу 

Хүн амынхаа тоотой харьцуулбал, төрийн албан хаагчдынх нь тоо хэмжээлшгүй их ч төрөөс авч байгаа үйлчилгээнд иргэд байнгын сэтгэл дундуур байдаг. Төрийн албан     хаагчдын хөмсгөө зангидсан, үл ойшоосон, иргэдийг үл хүндэтгэсэн байдал аль ч төрийн алба руу орох, үйлчилгээ авахдаа мэдэрдэг. Ялангуяа төрийн үйлчилгээний байгууллагад ажиллагсдын зан харилцаа, ёс суртахууны доройтол хэрээс хэтэрсэн. Өдөр тутамдаа үйлчилгээ авч буй иргэд үүнийг  биеэрээ мэдэрч байгаа тул батлан хэлнэ. Ерөнхийдөө л иргэд аясыг нь харсан, гуйсан маягаар хандаж, төрийн албан хаагчид ч залхсан, төвөгшөөсөн байдлаар хандах нь элбэг. 
Гэтэл сүүлийн өдрүүдэд Хотын стандартыг шинэчлэн батлахаар иргэдээс санал авч, хэлэлцүүлж эхэлсэн ба үүгээр 31 стандартыг батлах аж. Ялангуяа Төрийн захиргааны албан хаагчдын харагдах байдал,  хувцаслалтын кодод тусгай шаардлага тавихаар болжээ. Тухайлбал, төрийн захиргааны эмэгтэй албан хаагчийн гутлын өсгийний өндөр зургаан см-ээс ихгүй байхаар заажээ. Харин эрэгтэй  албан хаагчид үсээ халимаг засалтаар засуулах шаардлага тавихаар болж, ажлын байрандаа хурц үнэртэй ус хэрэглэх, биеийн ил харагдах хэсэгт шивээстэй байхыг хориглох зэргээр 31 стандартыг тогтоон өгч, энэ дагуу биеэ авч явахыг хуульчлан мөрдүүлэхээр болсон байна. 
Төрийн албан хаагчдынхаа ёс суртахуун, зан харилцааг засах атал эсрэгээрээ өмсөх хувцас, эдлэх хэрэглэлийг нь зааж, “үс толгой”-нд нь хүртэл санаа тавих юм гэнэ. Тэглээ гээд төрийн өмнөөс үйлчилгээ үзүүлж байгаа албан хаагчдын чинь ихэмсэг зан дарагдаж, иргэдэд бөхөлзөх үү. Энэ маягаараа бид социализмын үе рүүгээ эс бөгөөс Хойд Солонгосын дарангуйллын хэв маяг руу ороод байх шиг. 
Төрийн албан хаагчдад чинь тосолсон халимаг, өндөр өсгийтөөс илүү иргэдээ гэсэн чин сэтгэл, шударга байдал, эелдэг харилцаа бүхнээс илүү хэрэгтэй байгааг энд дуулгая. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1