“Хатан хишиг үндэс” ХХК-ийн барьж буй “Energy residence luxury” хотхоны барилга дээр ажиллаж байсан 30 настай ажилчин 16 давхраас унаж хүнд гэмтжээ. Уг хэргийг хуулийн хүрээнд шалгахгүй, ажилчны хохирлыг барагдуулахгүй байгаа талаар түүний эгч н.Оюунбадам өнөөдөр АТГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Тухайн үйл явдал ХУД-ийн гуравдугаар хорооны “Хатан хишиг үндэс” ХХК-ийн барьж буй 16 давхар барилга дээр 2022 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр болсон. Манай дүү дээд талын техникийн давхраас агааржуулалтын хоолойгоор 10 давхар хүртэл унаж, тархиндаа хүнд гэмтэл авсан юм. Мөн элэг, уушги нь бяцарсан. Яваандаа нөхөгддөг гэж эмч нар тайлбарлаж байгаа.
Улмаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаанд ороод, хурсан цусыг нь аваад ямар ч байсан эхний ээлжид амь насыг нь аварсан. Одоогоор гэрээрээ эмчлүүлж байгаа. Тархины гэмтэл удаан хугацаанд илэрдэг учраас цаашид ямар хүндрэл гарахыг мэдэхгүй.
Тухайн компани хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаагүй. Хэрэг нь шийдэгдээгүй байхад тус компани өнөөдөр хэвийн үйл ажиллагаа явуулсаар байна. Нэг ажилчин нь эрүүл мэндээрээ хохирсон байхад тухайн компанийн үйл ажиллагааг нь зогсоосон зүйл алга.
Тархины гэмтлийн хувьд манай улсад нарийн мэргэжлийн эмч байхгүй тул бид БНСУ-ын хэд хэдэн эмнэлэгт хандсан. Гавлын яс нөхөх хагалгаанд орох юм. Одоохондоо бид нарт хариу ирээгүй байна" хэмээв.
Хөдөлмөрийн гэрээний тухайд "“Хатан хишиг үндэс” ХХК, "Содон Хийц" ХХК хоёр хоорондоо хөдөлмөрийн гэрээ байгуулсан мөртлөө ажилтныхаа хөдөлмөр, нийгмийн хамгааллын тал дээр гэрээндээ юу ч тусгаагүй.
Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа ажлын байран дээр 36 сар хүртэлх хугацаагаар цалингийн дундаж хэмжээтэй даатгуулах ёстой. Энэ зүйлийг яагаад хийгээгүй юм бэ гээд хариуцаж байгаа компаниас нь асуухад бид нар мартсан байна гэж хариулсан. Мартсан гэж юу гэсэн үг юм бэ. Энэ компаниуд миний дүүг ажиллуулж, ашиг орлого олж байгаа биз дээ" гэдгийг хэллээ.
Түүнчлэн хэргийн талаар "ХУД-ийн хоёрдугаар хэлтэс дээр хэргийг шалгаж байгаа. Уг нь бол аль эрт л шүүх рүү шилжих ёстой гэсэн. Хуулийн байгууллага яаж ажилладаг вэ гэдгийг мэдэхгүй юм. Байцаагч нь холбогддоггүй. Нэг удаа дүүгээ дагуулж очоод, мэдүүлэг өгүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлдөг өндөр өртөгт хагалгаанд тархины хагалгаа багтдаг юм билээ. Тухайн үед “Хатан хишиг үндэс” ХХК зургаан сая төгрөг өгсөн.
Түүнээс хойш бидэнтэй огт холбогдоогүй. Тусламж гуйвал би өөрөө хэрэгт орох гээд байгаа. Таныг зөрүүлээд өгдөг газарт нь өгнө гэж "Хатан хишиг үндэс” ХХК-ийн захирал надад хэлсэн. Миний дүү өмнө нь ямар эрүүл хүн байлаа яг л тийм болгоод өгөөч гэж хүсэж байна. Тухайн компани хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангасан бол миний дүү унахгүй.
Агааржуулалтын хоолойгоо зөвхөн дулаалгын хөөсөөр бөглөсөн байсан. 10 давхар хүртлээ юугаар ч бөглөөгүй. Хамгийн дээд талын техникийн давхрын нүхээ л бөглөсөн байсан. Үүнийг “Хатан хишиг үндэс” ХХК шалгах ёстой. Хуульд ч ийм заалт бий" гэв.
Мөн "Анх тус компанийн захирал бид нарын 100 хувь буруу гээд алгаа хавсарч мөргөх нь холгүй л явж байсан. Тэгснээ харин одоо бол тийм зүйл яриагүй гэж хэлж байгаа. Би тэр үгийг ганцаараа сонсоогүй. Манайхан бүгд сонссон.
"Содон Хийц" ХХК бол үнэхээр хариуцлагагүй компани. Манай дүү тус компанид 2017 оноос хойш ажиллахад нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй. Бүр нэг ч ажилтны нийгмийн даатгал төлөөгүй. Тэгсэн хэрнээ энэ тэнд олон тендер авч, барилга барьдаг. Ингээд олон хүнийг хохироогоод яваад байж болдоггүй юм уу?
Хүн хохирсон байхад хэрэг яагаад ийм удаан шалгагдаж байгааг гайхаж байна. Миний хувьд судлаад үзэхэд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн харьяа бүхий компани юм байна. Иргэн хүн хуулийн байгууллагад хандаад хаана ч хүрэхгүй байдалтай байгаа юм" гэлээ.
Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо
2024.10.28 15:13
Дархан аварга А.Сүхбат хулгайн ан хийхийг завджээ
2024.10.28 14:40
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна