Монголын Ардчилсан нам тэртээ 1990 оны хоёрдугаар сарын 18-нд байгуулагдаж байв. Ингэхдээ Монгол орны 16 аймаг, 3 хотоос 611 төлөөлөгч, 200 зочин ирж оролцсон МоАХ-ны анхдугаар их хурал амжилттай болж Монголын Ардчилсан нам байгуулагдсанаа зарласнаар олон намын тогтолцооны эхлэлийг тавьсан юм.
Улмаар 1990 оны долдугаар сарын 22-29-ны өдрүүдэд БНМАУ-ын Ардын Их Хурлыг сонгох анхны чөлөөт ардчилсан сонгууль болсон байдаг. Тухайн сонгуулиар иргэд анх удаагаа оролцохгүй бол шийтгүүлнэ гэх айдасгүйгээр саналаа өгцгөөсөн билээ.
Саяханыг хүртэл Ардчилсан нам толгойгоо олохгүй явсан. Тодруулбал С.Эрдэнэ намынхаа тамгыг өвөртөлсөөр, хэнбугайд ч өгөхөөс татгалзаж байсан. Улмаар 2023 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр буюу Монголын ардчиллын эцэг, Ардчиллын алтан хараацай гэгдэж явсан С.Зориг агсны мэндэлсэн өдрөөр тамгаа Л.Гантөмөрт шилжүүлсэн билээ. Ингэснээр сая нэг гурван жил гаруй хугацаанд үргэлжилсэн Ардчилсан намын хуваагдал эцэслэгдсэн юм.
-Буланы БЕЙСЕН - 44.9 хувь
-Дашдондогийн ГАНБАТ - 47.3 хувь
-Амгалангийн АДЪЯАСҮРЭН - 42.1 хувь
-Дашдэмбэрэлийн БАТ-ЭРДЭНЭ - 47.5 хувь
-Жамбын БАТСУУРЬ - 58.9 хувь
-Наянтайн ГАНИБАЛ - 52.6 хувь
-Цэвэгдоржийн ТУВААН - 36.8 хувь
-Одонгийн ЦОГТГЭРЭЛ - 61 .0 хувь
-Ширнэнбандийн АДЬШАА - 52.5 хувь
-Бөхчулууны ПҮРЭВДОРЖ - 43.3 хувь
-Салдангийн ОДОНТУЯА - 26.2 хувь
2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас “МОНГОЛ ӨРХ-ХӨГЖЛИЙН БОДЛОГО 2020” мөрийн хөтөлбөр боловсруулж, хаяглах эзэнгүй хуурай амлалт бус хүн бүр, өрхийн гишүүн бүрд чиглэсэн тодорхой зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллахаа илэрхийлсэн.
- Өрхийн хөдөлмөрийн насны нэг хүнд ногдох бодит орлогын хэмжээ 1000 ам.доллар хүрээгүй.
- 2020 оны тавдугаар сард Үндэсний баялгийн тухай хуулийн төслийг олон улсын 100 гаруй сангийн нийтлэг зарчимтай уялдуулан боловсруулсан. Гэвч байгалийн баялгийн үр өгөөжийг өрх бүрд өв тэгш хүртээсэнгүй.
- НӨАТ буюу нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг 2016 оноос мөрдөж эхэлсэн. НӨАТ-ын буцаан олголтыг худалдан авсан бараа, үйлчилгээний үнийн дүнгийн хоёр хувиар тооцож байна. Ингэснээр Ардчилсан нам 5 хувь болгоно гэх амлалтаа биелүүлсэнгүй.
- Монголбанк зээлийн хүүг 13 хувьд хэвээр хадгалсан. Улмаар Ардчилсан нам зээлийн хүүг нэг оронтой болгоно гэсэн нь худал болов. Жижиг дунд үйлдвэрлэлийн банк ч байгуулагдсангүй.
- Хотын иргэд хөнгөлөлтэй орон сууцны зээлд хамрагдахаа болив. Харин орон нутаг руу шилжин суурьшвал зээлэнд хамрагдах боломжтой болов.
- Боловсролын салбарт цогц шинэчлэл нь гуравдугаар ангиас нь англи хэл заах шийдвэрт хүргэв. Гэвч Монгол Улсын боловсролын салбарынхан бүгд англи хэлний дүрмээ л заасаар байна.
- Малчин өрх бүр өнөөдөр орлоготой байж чадахгүй байна. Тэд хэдэн малаа зарж л хэдхэн төгрөг олж байна.
Ингээд харвал намын амлалтууд өнөөдөр дийлэнх нь худал болжээ. Монгол Улсын иргэдийн төлөө хэмээн хуурсан үгсийг сонгосон иргэд нь хэдийн мартсан байна.
Энэ нь магадгүй тус намын толгой олдохгүй байснаас үүдэлтэй байж магад. Тэгвэл одоо намын толгой нь сонгогдсоноор цаашид АН юуг хийж, иргэдийн төлөө ажиллах вэ гэдгийг харах л үлдлээ.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо