Өвөрхангай аймагт шинэ төрлийн коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээлэл цахим орчинд гараад байна.
Энэ талаар Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын албан ёсны хуудаст "Коронавируст халдвар (КОВИД-19) Омикрон хувилбарын шинэ дэд хувилбар олон нийтийн дунд өргөн тархаж, халдварын тохиолдол нэмэгдэж байгаа учраас иргэд та бүхэн олон нийтийн газар амны хаалтаа тогтмол хэрэглэх, гарын ариун цэврийг чандлан сахихыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна" хэмээн сэрэмжлүүлэг хүргэжээ.
Тодруулбал, Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвд тавдугаар сарын 1-8-ны хооронд хийсэн коронавирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээгээр найм, ПГУ шинжилгээгээр дөрвөн тохиолдол батлагдсан байна. Халдварын тасагт зургаан хүн хэвтэн эмчлүүлж байна. Өөрөөр хэлбэл, тус аймагт 12 тохиолдол илэрчээ.
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-ийн албаны эх сурвалжаас тодруулахад “Коронавирусийн халдвар болон бусад өвчлөлийн талаар нэгдсэн мэдээлэл өгнө. Энэ долоо хоногийн Баасан гарагт хэвлэлийн хурал зохион байгуулахаар болсон” гэв.
Энэ оны тавдугаар сарын 1-7-ны хооронд коронавируст халдварын нийт 205 шинэ тохиолдол бүртгэгдэж, өмнөх долоо хоногоос өссөнийг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс мэдээллээ.
Тодруулбал, 18 дугаар долоо хоногт эерэг хувийн дундаж 13.3 хувьтай гарчээ.
Ибупрофен-Денк 400 мг шахмал эмийг жоргүй олгоно
2024.10.23 14:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ