Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2024 оны Улсын хэлэлцээрийг байгуулахын өмнө түншлэлийн талуудын санал бодлыг нээлттэй сонсох “Нийгмийн түншлэл, хамтын хэлэлцээр” уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Энэ удаагийн хэлэлцүүлгийг Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, Монголын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран зохион байгуулж ажил олгогч нарын байр суурийг сонсож, санал солилцлоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Сайн нийгмийн түншлэл, хамтын хэлэлцээрээс хүртэх өгөөж нь улс орны хувьд ажилгүйдэл, ядуурлын түвшин, хөдөлмөрийн маргаан буурах, ажилтны хөдөлмөрлөх нөхцөл сайжрах, бүтээмж өсөх, ажил олгогчид ур чадвартай ажиллах хүчээр хангагдах, эрх зүйн таатай орчинд үйл ажиллагаа явуулж ашиг орлого нь нэмэгдэх боломж бүрдүүлдэг болохыг онцлоод “Тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх нийгмийн түншлэгч талуудын хүчийг нэгтгэсэн улсын хэлэлцээр байгуулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, Ажил олгогч нар зөвхөн ашиг орлогын төлөө биш нийгмийн хариуцлагатай, хөдөлмөрийн хүний аюулгүй байдлыг бүрдүүлэхэд онцгой анхаарах хандлага дэлхий дахинд бий болсон. Энэ хандлагыг дэлгэрүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал болон Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад хүчин чармайлт гарган хамтран ажиллана гэв.
Хөдөлмөрийн тухай хуульд ололттой сайн зүйл олон байгаа ч эргэж харах шаардлагатай асуудал байгааг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хөндсөн. Тэрбээр хуульд заасан уртын ээлжээр ажиллах зохицуулалтыг эргэж харах хэрэгтэй талаар байр сууриа илэрхийлэв.
Уулзалт хэлэлцүүлэгт Хүний эрхийн үндэсний комиссын 2022 оны тайлангийн Хөдөлмөрлөх эрхийн төлөв байдлын талаарх илтгэл мэдээллийг ХЭҮК-ийн гишүүн, доктор Д.Сүнжид танилцуулж, оролцогчид нөхцөл байдал, тулгамдсан болон анхаарах асуудлын талаарх саналуудаа уламжилж, тодорхой асуултуудад хариулт авлаа.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй