Улаанбаатарчуудын хувьд утаа, түгжрэлээс гадна бас нэг тулгамдсан асуудал нь хотын үнэр юм. Урин дулааны цагт бүр ч илүү үнэртдэг өмхий үнэр яг юунаас шалтгаалдаг талаарх асуудал маргаантай хэвээрээ буй.
"Харгиа цэвэрлэх байгууламж арьс ширний үйлдвэрүүдийн усыг цэвэршүүлэх үүрэгтэй. Энэ цэвэрлэх байгууламж өөрийн ачааллаас давсан ачаалалтай ажиллаж байгаа учраас усыг бүрэн цэвэрлэж чадахгүй байна гэсэн үг" гэдэг тайлбар Төв цэвэрлэх байгууламжийн төлөөлөл өмнө нь өгсөн.
Энэ талаар Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны тэргүүн Д.Баярсайхан "Үйлдвэрийг битүү, үнэргүй байлгах тал дээр анхаарч ажиллаж байна. Хотод үнэртэж байгаа үнэр бол Харгиа цэвэрлэх байгууламжаас гарч байгаа.
Арьс ширний үйлдвэрүүд нүүхээр энд байгаа оршин суугчдын ахуйн бохирдлыг хариуцах цэвэрлэх байгууламж болно. Арьс шир үнэртдэг байсан бол цаашдаа ахуйн бохир үнэртэнэ. Үнэрийн хувьд цаашид байна. Арьс ширний үйлдвэрүүд нүүсний дараа Дэлхийн банкны санхүүжилтийн хөрсний бохирдлыг арилгах талаар ажиллана. Манай холбоо энэ талаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран ажиллаж байна.
Хөрсний бохирдлыг бууруулах хамгийн сайн арга бол цементэн зам засах юм. Мөн зүлэг мод ургуулах ажлыг хийж байгаа. Үйлдвэрүүд нүүсний дараа спортын ордон, цэцэрлэг, сургууль, орон сууц зэргийг барихаар төлөвлөж байна. Зарим нэг бохирдолтой хөрсийг ачиж зөөх байх" гэдгийг хэллээ.
Харин "Мон Ирээдүй" ХХК-ийн захирал А.Ганбилэг "Одоогийн арьс ширний ихэнх үйлдвэр ус цэвэршүүлэх хүчин чадалтай бага оврын цэвэрлэх байгууламжийг үйлдвэр дотроо шийдэж өгсөн. Манай цэвэрлэх байгууламжийн хувьд өдөрт 300 метр куб ус цэвэршүүлэх хүчин чадалтай. Тухайн ус нь цэвэрлэх байгууламжийн хоёр шат дамжлагаар цэвэрлэгдээд Төв цэвэрлэхэд очдог.
Тухайн цэвэрлэх байгууламж нь үнэр гэхээс илүүтэй ус, бусад химийн бодис гээд бүгдийг нь цэвэрлэдэг. БНСУ, Япон явж туршлага судлаад ирэхэд арьс ширний үйлдвэр бага зэргийн үнэртэй л байдаг юм байна. Хотод үнэртээд байгаа үнэр биднээс шалтгаалаагүй. Төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа юм.
Олон янзын байшин барилга бариад л байдаг. Төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй" хэмээв.
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн