Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны гуравдугаар сарын 17-ны хамтарсан тушаалаар батлагдсан Ажлын хэсэг эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнэ, зохистой хэрэглээний өнөөгийн байдалд шалгалт хийжээ.
Шалгалтын дүнг Ажлын хэсгийн ахлагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Ц.Уртнасан танилцуулав. Тэрбээр,
"Шалгалтад нийт 368 байгууллага хамруулсны 223 нь эмийн сан, 109 нь эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, 19 нь эмийн үйлдвэр, 12 нь аймгийн Нэгдсэн эмнэлэг, тав нь бүсийн оношилгоо, эмчилгээний төв.
2021 онд Монгол Улсад 636.1 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл борлуулагджээ. Үүнээс 489.7 тэрбум нь импортын эм байсан бөгөөд энэ нь өмнөх онтой харьцуулахад 12 хувиар өссөн үзүүлэлт. Мөн онд ДЭМБ-ын зөвшөөрсөн хатуу зохицуулалттай 26 орны 194 үйлдвэрээс нийт импортын 77.2 хувь буюу 321.3 тэрбум төгрөгийн импорт хийсэн байна.
Эмийн үнийн хувьд 2022 онд хамгийн их импортолсон олон улсын нэршлээр 50, худалдааны нэршлээр 240 эмийн гаалийн үнээс жижиглэнгийн үнэ хүртэлх нэмэгдэж байгаа хувийг тооцож үзэхэд үйлдвэрлэгчээс өгч буй хэлцлийн үнэ хэрэглэгчид очих хүртэл гаалийн татвар, тээвэр, даатгал, үйл ажиллагааны зардал 17 хувь, ханган нийлүүлэх байгууллагын нэмэгдэл 25 хувь, эмийн сангийн нэмэгдэл 30 хувь, борлуулалтын НӨАТ 10 хувь гэх мэтээр дор хаяж 1.1 дахин нэмэгддэг гэсэн судалгааг танилцууллаа.
Үнэлгээнд хамрагдсан 414 нэр төрлийн эмийн өртөг үнээс бөөний үнэ хүртэлх нэмэгдсэн хувь хэмжээг тооцож үзэхэд долоон нэрийн эмийн үнэ нэмэгдээгүй, 78.5 хувь 30 хүртэлх хувиар, 3.2 хувь нь 2-4 дахин нэмж борлуулсан байна.
Судалгаанд хамрагдсан иргэдийн 63.4 хувь нь нэг сарын дотор эмийн хэрэглээндээ 100 мянгаас доошгүй төгрөг зарцуулдаг гээд тэдний 79.6 хувь нь зах зээлд борлуулагдаж байгаа эмийг үнэтэй гэжээ.
Эмийн үнэ юунаас шалтгаалан өсөж байна вэ гэсэн асуумжид эмийн сангууд нийлүүлэгчийн үнэ өсөлт, тээвэрлэлтийн зардал, эм ханган нийлүүлэх байгууллагынхан үйлдвэрлэгчийн үнийн өсөлт, валютын ханш, тээвэрлэлтийн зардал, эмийн үйлдвэрүүд сав, баглаа боодол, туслах материалын үнэ өсөлт, валютын ханш, тээвэрлэлтийн зардлаас шалтгаалсан гэсэн байна.
Харин иргэд Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөгдөх хувь хэмжээ буурч хувь хүн өөрөө төлөх мөнгөн дүн нэмэгдсэн, зах зээлд борлуулагдаж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь эмийн үнэ өсөхөд нөлөөлсөн гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Ажлын хэсгийн танилцуулгад эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад стандартын хэрэгжилт хангалтгүй, хадгалалтын горимыг бүрэн мөрдөж ажилладаггүй, тавих хяналт хангалтгүй, эмийн түгээлтэд тээвэрлэлтийн горимыг бүрэн мөрдөж ажилладаггүй, хэмийн хяналт тавьдаггүй, хяналт үнэлгээнд хамрагдсан эмийн сан, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагын 17.5 хувьд стандартад заасан хүний нөөцийн дутагдалтай, хяналт үнэлгээнд хамрагдсан эмийн сангийн 46.8 хувьд нь хүчингүй буюу шаардлага хангахгүй /эмчийн тамгагүй/жороор үйлчилсэн зэрэг зөрчил дутагдал илэрчээ.
Эмийн үйлдвэр, эмийн импорт болон эм ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээдэд эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хамтад нь олгосноос ханган нийлүүлэх байгууллага хэрэглэгчдэд шууд үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдсэн ба зөвхөн өөрийн хамаарал бүхий эмийн сангуудаар борлуулах босоо хамаарлыг бий болгосон.
Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан эмийн дээд үнийг хатуу тогтоож, худалдааны нэршил нь өөр хэдий ч тухайн эмийг харилцан орлох, өрсөлдөхүйц бусад эмийг бүртгэн даатгалд хамруулаагүйгээс шалтгаалан тухайн эмээс хямдаар худалдаалах боломжтой ч дүйцүүлэх байдлаар үнийг хөөрөгдөн /жишиг болгох/ тогтоох шалтгаан болж байна.
Эм хангамжийн салбартаа голлох байр суурьтай эм ханган нийлүүлэх байгууллагууд эмийн импортын эксклюзив гэрээ /албан ёсоор боорлуулах эрх/-тэй болон эмийн үйлдвэрлэл, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан зэрэг зах зээлийн босоо хэлбэрийн хамаарлыг бий болгосон давуу байдлаа ашиглан үнийг хөөрөгдөх боломжтой байна гэж үзжээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, чанарт хийсэн хяналт шалгалтыг цаашид үргэлжлүүлэх юм байна.
Эх сурвалж: ЭМЯ
Ибупрофен-Денк 400 мг шахмал эмийг жоргүй олгоно
2024.10.23 14:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна