"Ковид-19"-ийн нөхцөл байдал, салхин цэцэг, гар хөл амны өвчин, сэрэмжлүүлэг, улаан бурхан өвчний нөхцөл байдал, нөхөн дархлаажуулалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлж байна.
Энэ үеэр Тандалт судлал эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа “ДЭМБ-аар дэлхийн нийтэд 765 сая тохиолдол бүртгэгдсэн. Он гарсаар олон улсад цар тахал буурсаар байна. Гэвч АНУ, Солонгос, ОХУ-д долоо хоногт 30 мянга гаруй хүн бүртгэгдсэн. Дэлхий нийтэд омикроны дэд хувилбар тархаж байна. Бусад хувилбартай адилхан хүнээс хүнд хурдан тархана. Тохиолдлын тоо нэмэгдэх хэрээр өндөр настан , хүүхдүүд хүндрэх аюултай” гэлээ.
Вирусологийн лабораторийн эрхлэгч Ц.Наранзул “Омикрон вирусийн омог нь анх Энэтхэг улсад бүртгэгдэн дэлхий нийтээр тархсан. Вирусийн дэгдэлт өсөх хандлагатай байна. Манай улсад омикрон хувилбар XBB-1 хувилбар тархаад байна. Энэ оны 15 дахь долоо хоногийн байдлаар XBB-1 хувилбар давамгайлах хандлагатай” гэлээ.
н.Ариунбилиг “Өнөөдрийн байдлаар Ковид-19 өвчнөөр хэвтэн эмчлүүлж буй 101 өвчтөн байна. Хүүхэд-27, жирэмсэн-19 байна. Нэн хүнд өвчтөн 3 байна. Хамар битүүрэх, үе мөчөөр өвдөх, толгой өвдөх, нусгайрах гэх амьсгалын замын өвчин нэмэгдэж байна.
Улирал шилжих үеэр хүний дархлаа суларч гар хөлийн өвчин дэгддэг. Ялангуяа хүүхдүүдэд гар хөл амны өвчин ихээр бүртгэгддэг. Уг өвчнөөр өвдсөн тохиолдолд цэврүүтэй тууралт гардаг. Мөн ахуй хавьтлын замаар дамждаг. Гараа тогтмол угааж, амны хаалт зүүх хэрэгтэй. Олон нийтийн газраар онцын шаардлагагүй үед хүүхдээ авч явахгүй байх. Салхин цэцэг, улаан бурхан, гар хөлийн өвчний 90 гаруй хувь нь хөнгөн тусдаг гээд эцэг эхчүүд хайнга хандаж болохгүй. Мөн тоглоомыг нь ариутгах шаардлагатай.
Улаан бурхан өвчний тархалт хурдан. Монгол Улсад 2015 онд улаан бурхан өвчин дэгдэж байв. Улаан бурхнаар хүндэрч эндсэн хүүхдүүд 0-1 насны хүүхдүүд байсан. Уг хүүхдүүд товлолын вакцинаа хараахан хийгээгүй байдаг. Зарим улсад улаан бурхан, салхин цэцэг өвчний тархалт өндөр байна. Хэзээ ч улаан бурхан өвчин ороод ирэх учраас вакцинжуулалтдаа хамрагдах шаардлагатай.
Манай улсад жилдээ 5000 гаруй хүүхдүүд вакцинд хамрагдаагүй байна. Эцэг эхчүүд хүүхдийн ягаан дэвтрээ шалгаад вакцинд хамрагдсан эсэхийг шалгах хэрэгтэй. Энэ 5 сард эрчимтэйгээр нөхөн дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай. Улаанбаатарт одоогоор улаан бурхны тохиолдол бүртгэгдээгүй байна. 10 мянган хүн тутамд 3-4 хүн салхин цэцэг, гэдэсний өвчлөлөөр өвдөж байна. Цар тахлын дараа бусад халдварт өвчин нэмэгдэж байна" гэлээ.
Ибупрофен-Денк 400 мг шахмал эмийг жоргүй олгоно
2024.10.23 14:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна