Дорнодын тал нутагт бусдын буруутай үйлдлээс шалтгаалсан удаа дараагийн хээрийн түймрүүд ноцтой хохирол учруулсаар байна. Иймээс ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, НҮБ-ын ХХААБ-ын шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал нар Дорнод аймгийн түймэрт өртсөн сумдад ажиллаж сумын удирдлага, ард иргэдтэй уулзлаа.
Түймрийн гамшигт өртсөн Чойбалсан, Гурванзагал, Булган сумдын айл өрхүүдээр явж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан ажиллаж байна. Олон арван өрх гэр, мал хөрөнгө, автомашин, малын хашаа саравч, эд зүйлсээ алджээ. Орон гэргүй болсон 25 айлд Засгийн газрын нөөц хөрөнгөөс гэр олгосны зэрэгцээ Засгийн газар, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамнаас дээрх айлуудад нийт 30 гаруй сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ.
Мөн түймэрт мал сүргээ их хэмжээгээр алдсан айлуудыг малжуулах чиглэлээр НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрынхантай хамтдаа газар дээр нь ажиллалаа. Түймэр түгээмэл гардаг эдгээр сумдууд болон түймэр гарах эрсдэлтэй ОБЕГ-ыг чадавхжуулах, малчин айл өрхүүдийг түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах төхөөрөмжээр хангах асуудал нэн шаардлагатай байна.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ