Коронавирусийн хувилбарын тархалт дэлхий дахинд болоод манай улсад ямар байгаа талаар ХӨСҮТ-өөс өнөөдөр танилцуулсан юм.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн эмч н.Гарамзул "Омикроны омог нь 2021 оны зургаадугаар сард анх Энэтхэг улсад бүртгэгдсэн. Манай улсад омикроны хувилбар анх гарахад BA5, BA2 гэсэн мутацтай илэрч байсан.
2023 оны гуравдугаар сарын 9-нд омикроны дэд хувилбар болох XBB.1.5, XBB.1 мутацын анхны тохиолдол бүртгэгдсэн. Он гарсаар 15 дугаар долоо хоногт XBB.1.5 хувилбар давамгайлах хандлагатай гэж судлагдсан юм" хэмээв.
Үргэлжлүүлэн омикроны дэд хувилбар болох XBB.1.5 мутацын эмнэлзүйн шинж тэмдэг, эмнэлгийн орны ачааллын талаар ХӨСҮТ-ийн эмч н.Ариунбилэг мэдээлэв.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д КОВИД-19-ийн тохиолдлоор хэвтэн эмчлүүлж байгаа 101 хүн бий. Үүнээс жирэмсэн эмэгтэй 19, төрсний дараах байдалтай хоёр ээж, хүүхэд 27 байгаа. Биеийн байдлаар нь авч үзвэл нэн хүнд өвчтөн гурав, хүнд долоон өвчтөн байгаа юм.
Энэ төрлийн хувилбараар өвдсөн өвчтөнүүдийн 70-80 хувьд хамар битүүрэх, ядрах, үе мөчөөр өвдөх гэсэн нийтлэг шинж тэмдэг илэрсэн. Мөн хуурай ханиах, хоолой болон толгой өвдөх, амьсгаадах, нусгайрах гэсэн ерөнхий шинж тэмдгүүд илэрч байна" гэдгийг хэлэв.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
Ибупрофен-Денк 400 мг шахмал эмийг жоргүй олгоно
2024.10.23 14:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн