Шүгэл ажиллагааны ажлын хэсгээс “Допинг ба Спортын авлига” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр/2023.05.12/ зохион байгуулж байна. Тус хэлэлцүүлэгт Авилгатай тэмцэх газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын спортын арбитрын шүүх, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын төлөөллүүд, бөхчүүд, хэвлэл мэдээллийн ажилчид, спорт сонирхогчид оролцож байна. Энэ үеэр төлөөллүүд дараах зүйлсийг ярилаа.
Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар:
-“5Ш” ажиллагааны хүрээнд хоёр төрлийн мэдээлэл олон давтамжтай ирсэн. Нэгдүгээрт, спортын шударга бус өрсөлдөөн буюу хориотой эм бэлдмэлийн хэрэглээ түүнийг хянан шийдвэрлэх процесс, шинжилгээ авах нөхцөл байдал нь шударга бус учир тамирчид, иргэд хохирч байна гэсэн агуулгатай. Хоёрдугаарт, тэмцээн, наадамд даваа өгөх, авах байдлаар авилгалын асуудал газар авч байна гэсэн. Яагаад манай “Шүгэл” ажиллагаатай хамааралтай вэ гэхээр тамирчдын өрсөлдөөн бол спортын асуудал. Энэ үйл ажиллагаанд төрийн байгууллагын оролцоо бий. Төрийн байгууллагаас допингийн шинжилгээ авах зардлыг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргадаг. Энэ мөнгөтэй холбоотой асуудал нь “5Ш” ажиллагаатай холбоотой гэж үзсэн. Хоёрдугаарт, спортын хүрээний авилга нь төрийн бодлогын хүрээнд яригддаг. Гэмт хэрэгт тооцдог. Үүнийг гэмт хэрэгт тооцох эсэхийг хуулиар баталж, шийдэх ёстой. Авилгатай тэмцэх стратегийг АТГ-ын зүгээс УИХ-д өргөн бариад хэлэлцэж байна. Цаашдаа гэмт хэрэгт тооцохоор санал гаргасан байна лээ. Спорт үнэн зөв шударга байх нь ирээдүйд шударга нийгмийг төлөвшүүлэх, хүмүүжил олгоход чухал.
-Хяналтаа яаж тавих юм бэ?
-Допинг тойрч буй асуудал дээр нэг зүйл тодорхой болж байгаа юм. Шинжилгээ авах процесстой холбоотой ил тод байдалд нь итгэх итгэл байхгүй болчихсон байна. Ил тод байгаагүй учир таамаг их гардаг. Үүнийг эцэслэх шаардлагатай. Допинг гэдэг зөвхөн үндэсний бөхтэй холбоотой асуудал биш. Бүхий л спортын тамирчдын оролцоог хамгаалах ёстой. Допингийн хяналтын итгэлтэй, баталгаатай системийг тогтоож чадахгүй бол тамирчид маань олон улсын тэмцээнд оролцож чадахгүй болно. Олимпод хүртэл цагаан тугийн дор оролцох эрсдэл үүснэ. Тиймээс Засгийн газар оролцож, ил тод байдлыг нь хангах шаардлагатай. Шинжилгээг тогтмол авахгүй байгаа учир хэрэглээ буурахгүй байна гэж байгаа. Энэ процесс тодорхой зардалтай. Монголд итгэмжлэгдсэн лаборатори байдаггүй учир Солонгос руу ханддаг. Хугацаа ордог, их зардалтай. Аймгийн баяр наадмуудаас шинжилгээ авдаггүй. Гэхдээ цол олгодог. Үүн дээр анхаарах хэрэгтэй.
ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГА НЭГ ШИНЖИЛГЭЭГ 350 ОРЧИМ ДОЛЛАРААР АВДАГ
Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав:
-Дэлхий нийтээрээ л допингийн эсрэг байна. Бөхийн холбоо ч эсрэг арга хэмжээ авч байна. Наадамд дөрвөн давсан бөхчүүдээс авч эхэллээ. Явцын шинжилгээ авч байна. Жилийн хугацаанд 100 хүртэлх тооны бөхчүүдээс авахаар хичээж байна. Мөн аймаг, сумын цолтой бөхчүүдийн шинжилгээнд хамрагдах нь цөөн байгаа учир аймгийн наадмын шөвгийн дөрвөн бөхөөс шинжилгээ авах ажлыг баяр наадмын зохион байгуулах хороо, бөхийн дэвжээдтэй хамтран зохион байгуулахаар төсөл боловсруулж байна. Жилд хоёр удаа допингийн эсрэг байгууллагатай хамтран сургалт, сурталчилгааг хийдэг. Энэ арга хэмжээний тоог ихэсгэх талаар ажиллаж байна.
Допингийн шинжилгээний хөрөнгө санхүүгийн асуудал хүндрэлтэй. Бид боломж бололцоогоо ашиглаж байна. Допингийн эсрэг байгууллага нэг шинжилгээг 350 орчим ам.доллараар авдаг.
Нэг ч ялагдаагүй Э.Цэндбаатар 12 дахь тулаанаа Монголд хийнэ
2024.10.28 13:00
Д.Тэмүүлэн Монголын усанд сэлэлтийн спортын түүхэнд бичигдлээ
2024.10.23 10:54
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ