Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй ёслол, хүндэтгэлийн чуулган Соёлын төв өргөөнд эхэллээ.
Олон улсын сувилахуйн холбоо энэ өдрийг дэлхий нийтээр “Бидний сувилагч-Бидний ирээдүй” уриан дор тэмдэглэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганд оролцон, ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө хүчин зүтгэж байсан болон одоо ажиллаж байгаа сувилагчдад баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Энэ салбарт шинэ технологи, инновац нэвтрүүлэх, мэргэшсэн сувилахуйн тусламжийг өргөжүүлж, сувилагчийн ажлын үнэлэмжийг нэмэгдүүлэхэд “Бидний сувилагч-Бидний ирээдүй” аян чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Мөн аль шатлалын эрүүл мэндийн байгууллагад, ямар мэргэжлийн, хэдэн сувилагч шаардлагатайг нарийн тодорхойлж, салбарын бодлого, төлөвлөгөөндөө тусган ажиллах шаардлагатайг хэлэв.
Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд эрүүл орчин бүрдүүлэх, амьдралын зөв хэвшил төлөвшүүлэх, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, эрүүл мэндийн боловсролыг нас, хүйс, бие бялдрын онцлогт тохируулан олгоход төрийн бүх байгууллага болон шат шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага хамтран ажиллах нь зүйтэйг тэмдэглэв.
Дэлхийн улс орнууд сувилахуйн тусламжийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлж, хүний нөөцийн хүртээмжийг дээшлүүлэхийг зорьж байна.
Монгол Улсын хувьд сувилагчдыг мэргэшүүлэх чиглэлээр өнгөрсөн таван жилд төгсөлтийн дараах төрөлжсөн мэргэшил олгох, мэргэжил дээшлүүлэх сургалтын хамрагдалтыг 2.5 дахин нэмэгдүүлж, сургалтын төлбөрийн 40-60 хувийг улсын төсвөөс санхүүжүүлжээ.
Манай улс эмчийн тоогоор дэлхийд тэргүүлдэг ч эмч, сувилагчийн тооны харьцаа 1:1 буюу “хангалтгүй” гэсэн үг бөгөөд улсын хэмжээнд 8,900 орчим сувилагч шаардлагатай гэсэн судалгаа гарчээ.
Швейцар Улсад 1,000 хүнд ногдох сувилагчийн тоо 17.9, Норвег Улсад 17.8, Австрали Улсад 12.2 байхад Монгол Улсад дөнгөж 4.1 байгаа юм.
Ёслол, хүндэтгэлийн чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн яам, Монголын сувилагчдын нийгэмлэг, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран зохион байгуулж байна.
Эх сурвалж: ЕТГ
Ибупрофен-Денк 400 мг шахмал эмийг жоргүй олгоно
2024.10.23 14:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо